Бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах нь лавтай

Уртнасан 2020-05-27 09:59:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган, 13 дахь удаагийн УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны 3-р чуулган Бээжинд хуралдаж, төлөөлөгчид, гишүүд нэгэн танхимд цуглаж, төр улсын үйл хэргийг хамтаар зөвшилцөн, Хятад улсын ирээдүйн хөгжлийн сайн сайхан зураг төлөвийг хамтаар эрэлхийлж байна. Хоёр чуулганд ОХУ-ын улс төрчид, эрдэмтэн нар ихээхэн анхаарал хандуулж байна. Тэд хэлсэн үгэндээ, хижиг тахал эцэс болсны дараа Хятад улс 2020 оны сүүлч хүртэл ядуурлаас гаргах зорилтоо биелүүлж, бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах аугаа зорилтоо биелүүлж чадах нь лавтай гэсэн байна.

Орос-Хятадын судалгааны төвийн дарга, ОХУ-ын Олон улсын үйл хэрэг хариуцсан зөвлөлийн гишүүн Сергей Санакоев хэлэхдээ: цар тахлын нөлөөнд өртсөн хэдий ч Хятад улсын Нам ба Хятадын засгийн газар 2020 онд ядуурлаас бүрмөсөн гаргах зорилтоо мөн баримталж байна, үүнийг хүмүүс биширч байна. Олон улсын орчин цар тахлын улмаас нэлээд ээдрээтэй болов, гэтэл хоёр чуулганд ХКН болон Хятадын засгийн газар 2020 оны сүүлч хүртэл ядуурлаас гаргах зорилтоо биелүүлэхийг орхиогүй, Хятад улсын засгийн газар энэ үүргээ лавтай биелүүлж, түүнчлэн ард түмнийхээ амьдралын түвшнийг улам дээшлүүлж чадна гэж би үзэж байна гэжээ.

Энэ онд, COVID-19 цар тахал улс оронд урьд хожид дэлгэрч, дэлхийн эдийн засагт урьд өмнө байгаагүй түрэлт учруулав. Хятад улсын засгийн газрын ажлын тайланд 2020 оны Хятад улсын эдийн засгийн өсөлтийн зорилтыг дурдаагүй юм. Гэтэл Санакоев үзэж байгаагаар, цар тахлын өмнө Хятад улсын засгийн газар иргэдийн амьдралыг баталгаажуулахыг юуны түрүүнд бодолхийлж, түүнчлэн иргэдэд ашиг тус хүртээх олон бодлого дурдсан байна, үүнийг бусад орнууд биелүүлж чадахгүй гэсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ