Өсөлтийн зорилт тогтоогоогүй нь эдийн засаг чанартай хөгжихөд тустай

Уртнасан 2020-05-27 10:03:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жил тутамд хуралддаг бүх Хятадын хоёр чуулганд, Хятад улс эдийн засгийн өсөлтийн зорилтоо хэрхэн төлөвлөх нь гадаад дотоодын хамгийн илүү анхаарал хандуулдаг агуулга юм. Гэтэл энэ оны засгийн газрын ажлын тайланд бүтэн жилийн эдийн засгийн өсөлтөд бодит зорилт тогтоогоогүй юм. Саяхан ХТРТ-ээс Францад суугаа сурвалжлагч Ли Янь-нин энэ талаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хятадын эдийн засгийн бодлого судлах албаны захирал, доктор Маргит Молнарыг сурвалжилсан байна.

Ли Кэчян ерөнхий сайдын энэ оны засгийн газрын ажлын тайланд цөөн бус шинэ өөрчлөлт гарсан байна. Эдгээрийн дотор, бүтэн жилийн эдийн засгийн өсөлтөд бодит зорилт дурдаагүй нь хүмүүсийн анхаарлыг хамгийн илүү татав. Энэ талаар Маргит Молнар хэлэхдээ, өсөлтийн бодит зорилт тогтоогоогүй нь эдийн засгийн чанартай хөгжлийг дээшлүүлэхэд ашигтай гэсэн байна.

Тэрээр хэлэхдээ: эдийн засгийн өсөлтийн хурд нь хөгжлийн чанарыг төлөөлж чадашгүй, бодит индекс тогтоогоогүй тохиолдолд хөгжлийн чанарт илүү анхаарал хандуулж болох юм. Хөгжлийн өсөлтийг дэндүү их чухалчилбал зарим чухал хүчин зүйлийг умартах болно. Энэ удаад өсөлтийн зорилт тогтоогоогүй нь, цаашид нэлээд их бүтцийн өөрчлөлт шинэчлэлт хийж, хойшдын хөгжилд сайн суурь тавьж өгөхийг харуулж байна гэж үзэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ