Иргэний хууль (Кодекс) нь яахлаараа тийм чухал вэ?

2020-05-27 11:16:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын Иргэний хууль (Кодекс)-ийн төслийг XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганаар хянан хэлэлцэж байгаа нь Хятад улс төдийгүй, Хятад улстай харилцаа холбоотой бүхий л улс орнуудын анхаарлыг татаж байна. Тэгвэл энэхүү кодекс хэлбэрээр шинэчлэгдэн батлагдах хууль нь яахлаараа тийм чухал байдаг юм?

Хуулийн засаглал гэдэг утгаараа улс орны засаглалын хэлбэрүүд нь мэдээж бүгд мөрдөх хууль дүрэмтэй байх хэрэгтэй. Харин иргэний хуульд заасан нийгмийн харилцаа нь улс орны эдийн засгийн үндэс суурь, иргэд олны өдөр тутмын амьжиргаа зэрэг маш өргөн салбарыг хамарч байдаг. Тиймээс энэхүү хууль нь улс орны засаглалын явцад мөрдөх хагийн гол чухал хуулийн нэг байж, улс орны хуулийн тогтолцооны байгуулалтад үндэс суурь нь болж байдаг юм.

Энэ оны чуулганаар батлагдаж, удахгүй хэрэгжих юм бол энэхүү хуулийн кодекс нь Хятад улсын улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн салбарт маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү хуулийг мөрдсөнөөр Хятад улс улс орныхоо засаглал, эдийн засгийн хөгжил, хүн ардынхаа эрх ашгийг хамгаалах хүчин чадавхаа бүр илүү дээшлүүлэх болно. Түүнчлэн иргэний хуулийн кодекс бол зөвхөн эрх ашгийн тухай уриа тунхаг биш, харин иргэний үйл хэрэгт мөрдөх хамгийн үндсэн хэм хэмжээ юм. Тэр нь мөн ч зөвхөн улс төрийн уриа лоозон биш, харин ч түүний дагуу боловсруулсан хууль дүрэм, тогтолцоо нь нийгмийн амьдралд бодит үүрэг гүйцэтгэж, хүн нэг бүр, нийгмийн байгууллага нэгж, хамт олонтой шууд холбогдож, хүмүүсийн амьдралтай цаг ямагт салшгүй хэлхээ холбоотой байдаг юм. Тиймээс бид улс орны засаглалын бодит хүчин чадавхын талаас энэхүү хуулийн шинэчлэл өөрчлөлт, хэрэгжилтийг харах ёстой. Онцгойлон Хятад улсын засаглалын орчин үеийн байгуулалтын өнцгөөс түүний үүрэг роль, ач холбогдлыг харах ёстой.

Үүнээс өмнө Хятад улсад иргэний хууль гэвэл “Иргэний хуулийн ерөнхий дүрэм”-ээс гадна бусад нь бүгд л бие даасан хуулиуд байсан бөгөөд “Иргэний хуулийн ерөнхий дүрэм” нь 1986 онд баталсан хуулбар байж, тухайн үед Хятад улс төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд байсан болохоор энэхүү хууль тухайн үеийн эдийн засаг, нийгмийн онцлог, шаардлагыг бодолцсон байдаг. Харин 1993 онд үндсэн хуульд өөрчлөлт оруулж, зах зээлийн эдийн засагт шилжсэн бол үндсэн хуулийг хэрэгжүүлэхийн тулд урьд хожид “гэрээ хэлэлцээрийн тухай хууль”, “Эд хөрөнгийн тухай хууль”, “Иргэний эрхийн зөрчлийн тухай хууль” , “Компанийн тухай хууль” зэрэг иргэний тухай, бизнесийн салбарын тухай хуулийг боловсруулан хэрэгжүүлж байсан боловч тогтолцооны хувьд бүгд л “Иргэний хуулийн ерөнхий дүрэм”-тэй ангид байдаг. Үүнээс болж иргэдийн эрх ашгийг хамгаалахад маш олон төвөгтэй асуудлууд үүсдэг бол энэ удаад кодекс хэлбэрээр боловсруулсан иргэний хууль нь эдгээр асуудлуудыг үр ашигтай зохицуулах болно. Түүнийг хэрэгжүүлснээр Хятадын жирийн иргэн, аж ахуйн нэгж, гадаадын хамтран ажиллагсад өмнөх шиг олон хууль тогтоомжийн дунд “толгой өвдөхгүй”, зөвхөн ганц хуулийг мөрдөж, түүний дагуу үйл ажиллагааг явуулах, эрх ашиг нь хохирсон тохиолдол ганц хуулийн дагуу шийдэгдэх бүрэн боломжтой болж байгаа юм.

Их уншсан

холбоотой мэдээ