Иргэний хуулийн төслийг сайшаав

2020-05-27 15:22:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ, сүүлийн өдрүүдэд, Италийн хууль зүйн эрдэмтэн Сteфano сурвалжлагчдад ярилцлага өгөх үеэр хэлэхдээ, 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган иргэний хуулийн төслийг хянан хэлэлцэж байгаа нь хуулийн дагуу улсаа засах зориг санаа болон хүнээр гол болгох үзэл баримтлалыг харуулсан байна гэжээ.

Сteфano бол Хятадад хуулийн ухааны доктор хамгаалсан Италийн анхны хуульч болох бөгөөд өдгөө Хятадын Хууль зүйн их сургууль болон Италийн Брезия их сургуульд багшаар ажиллаж байна.

Тэрээр хэлэхдээ, би БНХАУ байгуулагдсаны дараах иргэний хуулийг боловсруулан тогтоосон түүхийг анхааралдаа авлаа, хэдэн арван жилийн хүчин чармайлтаар энэ удаа иргэний хуулийн төслийг хянан хэлэлцэж байгаа нь цаг үедээ тохирч байна. Иргэний хуулийг боловсруулан тогтоох явцад, Хятад улс хууль тогтоогчид, хуульчдыг хамтаар боловсруулан тогтоох ажилд оролцуулж байгаа нь хуульчдын үүрэг гүйцэтгэхийг хүндэтгэж байгааг харуулж байна. Хэрвээ иргэний хуулийг амжилттай гаргаж чадвал Хятадын хуулийн засаглалыг бүх талаар ахиулах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ