Үндэсний аюулгүй байдлын тухай хууль Хонконгт итгэл найдвар төрүүлэв

2020-05-27 16:27:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоо, гүйцэтгэх механизмыг байгуулж, боловсронгуй болгох тухай БХАТИХ-ын шийдвэрийн төсөл"-ийг XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганаар хянан хэлэлцэж буйг Хонконгийн нийгэм нийт өргөнөөр дэмжиж байна. Хонконгийн нийгмийн олон салбарынхан "Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг дэмжих" арга хэмжээ зохион байгуулж гарын үсэг цуглуулж байна. 26-ний өдрийн байдлаар гуравхан хоногийн хугацаанд 1.1 сая иргэний гарын үсгийг цуглуулжээ. "Хонконгт хэрэгжүүлэх үндэсний аюулгүй байдлын тухай хууль" нь Хонконгийн хөгжилд итгэл найдвар төрүүлж буйг үүнээс ойлгож болох юм.

Улс төрийн өөр зорилготой этгээд "Хонконгийн төлөө" хэмээх тархи угаалтаар иргэдийг төөрөгдүүлэн, хүчирхийллийн арга барилаар иргэдийг сүрдүүлснээс болж Хонконгийн иргэд эсэргүүцэж чадахгүй дугуй сууж байна. Хонконгийн ирээдүйн хувь заяа болон 7 сая иргэний аз жаргалаар золиос болгосон улс төрийн дэнчинг хариуцлагатай аль ч засгийн газар тэвчиж чадахгүй юм, хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч, Хонконгийн нийгмийг зөв гулдралд оруулах ёстой.

Үнэндээ эв найртай тогтвортой байдал нь Хонконгийн нийгмийн хамгийн их хүлээлт, хүчирхийллийг зогсоох нь Хонконгийн иргэдийн хамгийн том хүсэл мөрөөдөл юм. Үндэсний хэмжээнд Хонконгийн онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоо, гүйцэтгэх механизмыг байгуулах нь Хонконг болон үндэсний үндсэн ашиг сонирхолд нийцэж, Хонконгийн өргөн олон иргэдийн хууль ёсны эрх ашиг, эрх чөлөөг хамгаалахад ашигтай учраас Хонконгийн нийгэм нийтийн өргөн дэмжлэгийг олж байна.

Хонконгийн нийгэм "Хонконгийн үймээний байдал"-ыг удаан тэвчлээ. "Үндэсний аюулгүй байдлын тухай хууль"-ийг Хонконгт боловсруулан хэрэгжүүлэх нь Хонконгийн нийгэмд итгэл найдвар дахин төрүүлж байна. Хонконгийн иргэдээс авсан санал асуулгаас үзвэл, олонх иргэд хууль тогтоон үндэсний аюулгүй байдлыг хамгаалахыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ