Ядуугаас лавтай ангижран чинээлэгжих болно

2020-05-27 20:59:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан БХАТИХ-ын төлөөлөгч, Гань Сү мужийн  Дин Ши хотын намын хорооны нарийн бичгийн дарга Тан Шяомин ХТРТ-ид тусгай  ярилцлага өгөхдөө: Энэ он бол ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны  шувтлалтын жил юм, Дин Ши хот ядуугаас лавтай ангижран чинээлэгжих  болногэжээ.

Түүх, байгаль, газар зүйн зэрэг хүчин зүйлийн  нөлөөгөөр, Гань Сү мужийн Дин Ши хот Хятад улсдаа туйлын ядуу газар байсан юм.  Орон нутагт усны эх баялаг ихээр дутаж, хүн тутамд ноогдох усны эх баялагийн  дундаж хэмжээ зөвхөн бүх Хятадын хүн тутамд ноогдох дундаж хэмжээний 14 хувийг  л эзэлдэг. Өргөн олон боловсон хүчин, иргэдийн урт хугацааны цуцалтгүй  чармайлтаар, 2019 онд Дин Ши хотын 6 сянь 1 тойрогийн дотроос 5 сянь ядуугаас  ангижирч, 177 мянга 900 хүн ядуучуудын жагсаалтаас гарсан байна. 2013 оны эцэст  бүх хотын ядууралын хэмжээ 31.7% байсан бол 2019 оны эцэс гэхэд буураад 1.58%-д  хүрсэн байна. БХАТИХ-ын төлөөлөгч, Гань Сү мужийн Дин Ши хотын намын хорооны  нарийн бичгийн дарга Тан Шяомин хэлэхдээ: "Дин Ши хотын ядуугаас ангижруулах  шуурхай ажиллагааны эдгээр амжилтууд нь үйлдвэрлэлээр дамжин ядуугаас  ангижруулах арга барил чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Өнөө ядуугаас ангижруулах  шуурхай ажиллагаа нэгэнт шувтлалтын үе шатандаа орж, оршин суугчдын идэх, өмсөх,  заавал сурах, үндсэн эмчилгээ, орон сууцны аюулгүй байдал зэрэг үндсэн асуудлыг  нэгэнт зохицуулж чадсан байна" гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ