УТЗЗ эмэгтэй нарийн бичгийн даргатай боллоо

2020-05-28 15:57:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

27-нд УТЗЗ-ийн XIII сонгуулийн бүх Хятадын хорооны III чуулган өндөрлөж, чуулганаар Ли Бинийг УТЗЗ-ийн XIII сонгуулийн бүх Хятадын хорооны нарийн бичгийн даргаар сонгосноор тэрээр Хятадын УТЗЗ-ийн түүхэн дэх анхны эмэгтэй нарийн бичгийн дарга боллоо.


Ли Бинь 1954 онд төрсөн, Лионин нутагтай, эдийн засгийн ухааны доктор цолтой. Тэрээр Гирин мужид олон жил ажиллаж, 2001 оноос Гирин мужийн дэд засаг даргаар ажиллаж, 2007 онд орон нутгаас Бээжинд шилжин ирж, Хятадын Хүн ам төлөвлөгөөт төрөлтийн хорооны дэд дарга, даргын тушаалд ажиллажээ.

2011 онд тэрээр дахин орон нутаг руу явж, Аньхуй мужийн дэд засаг дарга, засаг даргын орлон гүйцэтгэгчээр ажиллаж, 2012 онд тус мужийн засаг даргаар ажилласан бөгөөд тэрээр Аньхуй мужийн анхны эмэгтэй засаг дарга байж, мөн тухайн үед тушаал хашиж байсан засаг дарга нар дотор цорын ганц эмэгтэй засаг дарга байсан юм.

2013 онд Ли Бинь шинээр байгуулагдсан Хятадын эрүүл мэнд төлөвлөгөөт төрөлтийн хорооны анхны даргаар ажилласан юм.


Их уншсан

холбоотой мэдээ