Иргэний хуулийн эмхтгэлийг батлав

Уртнасан 2020-05-28 16:50:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 28-нд Бээжинд өндөрлөв. Хурлаар, Иргэний хуулийн эмхтгэлийг санал оруулан баталсан бөгөөд 2021 оны 1-р сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Энэ нь шинэ Хятад улсын анхдагч хуулийн эмхтгэл хэмээн нэрлэсэн хууль юм. Ингэснээр, 1.4 тэрбум Хятадын ард түмний иргэний үйл хэргийн эрх ашгийг баталгаажуулах явдал шинэ цаг эринд орлоо.

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү хэлэхдээ, хурлаар хянан баталсан Иргэний хуулийн эмхтгэл бол бүх талаар хуулийн дагуу улсаа засах, Хятадын онцлогтой социализмын хуулийн системийг боловсронгуй болгох чухал бэлэг тэмдгийн чанартай хууль боловсруулалт бөгөөд шинэ эриний өөрчлөлт нээлтийн бодлого, социализмын орчин үеийн бүтээн байгуулалтад илүү бүрэн иргэний үйл хэргийн хуулийн тогтолцооны баталгаа хангах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ