Ард олонд эдийн засгийн өсөлтийг шууд мэдрүүлнэ

2020-05-28 17:41:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

28-нд БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган Бээжинд өндөрлөв. Хурлын өндөрлөсний дараа Ли Кэчян ерөнхий сайд дотоод гадаадын сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Хятад улс ДНБ-ий өсөлтийн тодорхой тоон үзүүлэлт тогтоогоогүй, гэвч оршин суугчдыг ажлын байраар хангах, иргэдийн үндсэн амьжиргаа, зах зээлийн гол цогц зэргийг баталгаажуулах "зургааг баталгаажуулах" зорилтод үүргийг тодорхойлсон юм, ингэх нь үнэн хэрэгтээ ард олонд эдийн засгийн өсөлтийг шууд мэдрүүлж, эдийн засгийн өсөлтийг нэн чансаатай болгож чадах юм гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ: Шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар дэлхийн эдийн засагт урьд өмнө байгаагүй нөлөө учруулав. Хятадын эдийн засаг нэгэнт дэлхийн эдийн засагтай гүнзгий уялдаж, салж болшгүй нэгэн цогц болсон байна. Хятадын засгийн газар ажил олголтыг тогтворжуулах, иргэдийн амьжиргааг баталгаажуулахын төлөө арга хэмжээ авч, оршин суугчдыг хэрэглээний чадавхтай болгож, хэрэглээг ахиулах, зах зээлийн хөдөлгөгч хүчин бий болгоход ашигтай юм. Хятадад бодлогын орон зай бий, банк санхүү, нийгмийн даатгал гэсэнгүй цөм бодлогын нөөц хүчин бий гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ