Халдварыг даван гарахын төлөө илүү нээлттэй байх шаардлагатай

2020-05-28 20:11:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

28-нд, Хятад улсын Ерөнхий сайд Ли Кэчян онцлохдоо, шинэ коронавирусийн халдвартай тэмцэх явцад олон нийтийн бүтээгдэхүүн шаардагдана, ялангуяа үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой байлгах шаардлагатай, бүр ч худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөтэй, хялбарчлах ажлыг илүү нээлттэй ахиулах шаардлагатай, ингэж байж сая улс орнууд цар тахлын учруулсан сөрөг нөлөөг хамтдаа даван туулж, алдагдлаа хамгийн дор хэмжээнд тогтоон барих боломжтой юм гэжээ.

БХАТИХ-ын жил тутмын чуулган өндөрлөсний дараа, Ли Кэчян дотоод, гадаадын сэтгүүлчидтэй уулзах үеэр хэлэхдээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах зэрэг ажлын улмаас улс орнууд хоорондын солилцоо, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц багассан, хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл дэлхийн эдийн засаг ноцтой унах болно гэж Ли Кнчян онцолсон байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс гадаадад нээлттэй байхаа эрс хэлбэрэлтгүй баримталж, нээлттэй байдлаа өргөтгөх арга хэмжээ боловсруулан, нээлттэй байх явцдаа олон улсын үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамгаалах болно. Түүнчлэн дэлхийн улс орнууд бие биенээ харилцан хүндэтгэж, эрх тэгш, хамтаар ялалт байгуулах, олон улсын үүрэг хариуцлагыг хамтдаа биелүүлж, бэрхшээл, сорилтуудыг хамтдаа даван туулахыг Хятад улс хүсэж байна гэжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ