Вирусээс ч аюултай худал үг яриа

2020-06-09 10:32:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Австралийн нэг судалгааны байгууллага “Зохион байгуулалттай худал мэдээлэл вирус шиг тархаж байна” нэртэй тайлан нийтэлжээ.

Энэхүү судалгааны байгууллагын хариуцлагатан, “нэг бүлэг зохион байгуулалттай спамерууд нийгмийн сүлжээгээр “шинэ төрлийн коронавириус бол Үханий вирус судлалын төвд судалж бүтээсэн био зэвсэг” гэх зэрэг худал мэдээлэл зориуд цацаж байгаа бол тэдний ашиглаж буй сүлжээний данс нь бараг бүгд л Д.Трампыг дэмжигч хэт барууны үзэлтнүүд байсан” гэжээ.

Эх сурвалжийн мэдээгээр, энэ оны 2-р сараас нааш социал хэвлэлд, “зарим улс орон шинэ төрлийн коронавирус судалж бүтээсэн” гэх цуурхал үг яриа дэгдсэн. Гэвч үүнийг нь ДЭМБ болон бусад олон судалгааны байгууллага бодит гэрч баримтаар няцаасан юм. Америкийн Тагнуулын байгууллага болон эрүүл мэндийн салбарынхан ч шинэ төрлийн коронавирус хүний хүчээр судалж бүтээсэн гэдгийг үгүйсгэсэн байна.

Гэвч, Трамп, Помпео нар ямар ч иш баримтгүй нөхцөлд “шинэ төрлийн коронавирус Хятад улсын Үхань хотод байрлах лабораториос үүдэлтэй” гэх яриаг удаа дараа тараасаар байна.

Австралийн Квинсленд Технологийн Их Сургуулийн судлаач нарын хийсэн судалгааны дүнгээс харахад, 3-р сарын сүүлчээр Твитэр дээр шинэ төрлийн коронавирустэй холбоотой 2.6 сая нийтлэл нийтэлсэн бөгөөд 10 хоногийн хугацаанд эдгээр нийтлэлийг цааш нь 25.5 сая удаа шэйрлэсэн байдаг. Харин үүнд холбогдсон 5752 данс нь бараг л нэг хүн ард нь удирдаж байгаа юм шиг л эдгээр мэдээллийг нэг л дор 6559 удаа шэйрлэсэн бөгөөд “шинэ төрлийн коронавирус бол Хятад улсын судалж бүтээсэн био зэвсэг мөн” гэдэг гол санааг товойлгохыг оролджээ.

Судлаачид цааш нь гүнзгийрүүлсэн шинжилгээ, анализ хийсэнд, “шинэ төрлийн коронавирус бол Хятад улсын бүтээсэн био зэвсэг” гэдэг сэдэвтэй нийтлэлийг нийтдээ твитэрийн 2903 данс болон 4125 сайт маш идэвхтэй сурталчилсан бол тэдний олонх нь Трамп, “нууцлаг Q”, “АНУ-ын Бүгд Найрамдах Нам”, болон хэт барууны үзлийн дэмжигчид байв.

Их уншсан

холбоотой мэдээ