Дэлхий нийт хамтран цар тахлын эсрэг тэмцэхэд хувь нэмэр оруулав

Уртнасан 2020-06-09 19:44:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын засгийн газар саяхан “COVID-19 цар тахлын эсрэг тэмцсэн Хятад улсын үйл ажиллагаа” цагаан гадарт ном нийтэлж, үүнд, Хятад улсын олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагаан дахь үзэл ойлголт, үйл ажиллагаа болон санаачилгыг өгүүлэн, Хятад улс бодит үйл ажиллагаагаараа хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголтыг хэрэгжүүлсэн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй мөр зэрэгцэн мэрийн тэмцэж, хүндрэл бэрхшээлийг хамтаар туулсан том гүрний үүрэг хариуцлагыг харуулсан байна.

Энэ удаагийн COVID-19 цар тахал бол сүүлийн зуун жилд хүн төрөлхтөнд тохиолдсон сөрөг нөлөөгөөр хамгийн өргөн цар хүрээтэй дэлхийн чанартай халдварт өвчин бөгөөд дэлхий нийтэд тулгарсан хамгийн ноцтой хямрал, хүнд сорилт болов. Хятад улсын засгийн газраас нийтэлсэн тус цагаан гадарт номд “хамтын ажиллагаа” гэдэг үг олонтаа дурдагдсаныг хүмүүс анзаарсан байна. Бодит тоо баримт, маш олон бодит хэргээр дамжуулан цагаан гадарт ном нь Хятадын ард түмэн цар тахлын эсрэг тэмцсэн бэрхшээлтэй үйл явцыг тэмдэглэсэн төдийгүй цаг алдалгүй санаачилгатайгаар мэдээллийг мэдэгдсэн, цар тахлын эсрэг тэмцсэн туршлагаасаа хуваалцсан, боломжийн хэрээр хүмүүнлэгийн туслалцаа олгосон, цар тахлын эсрэг тэмцэх бараа бүтээгдэхүүний экспортыг эмх цэгцтэй өрнүүлсэн, олон улсын шинжлэх ухааны судалгааны харилцаа хамтын ажиллагаа өрнүүлсэн зэрэг Хятад улс хамгийн түрүүнд олон улсын хамтын ажиллагааг эхлүүлснийг харуулсан байна.

АСЕАН-ны дэд нарийн бичгийн дарга Кунг Фоак хэлсэн үгэндээ: цагаан гадарт ном нь цар тахлын өөр өөр шатанд байгаа улс орнууд Хятад улсын цар тахлын эсрэг тэмцсэн амжилттай туршлагаас суралцахад үр дүнтэй туслалцаа болох юм гэжээ. Хятад улсын хөгжилд урт хугацаагаар анхаарал хандуулж ирсэн АНЭУ-ын эрдэмтэн Халид цагаан номыг үнэлж, Хятад улсын засгийн газрын цар тахлын эсрэг тэмцсэн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах үзэл ойлголт бодит чухал ач холбогдолтой гэдгийг гэрчиллээ гэжээ.

“Эв нэгтэй хамтын ажиллагаа бол олон улсын хамтын нийгэмлэг цар тахлыг ялан давахын хамгийн хүчтэй зэвсэг мөн.” Энэ бол Хятад улсын удирдагч Ши Жиньпиний ямагт санаачилсаар ирсэн дэлхий нийтээр цар тахлын эсрэг тэмцэхийн үзэл ойлголт юм. Цар тахал гарснаас хойш, Ши Жиньпин 50 шахам гадаад орны удирдагч болон олон улсын байгууллагын албан тушаалтантай утсаар ярьсан буюу уулзаж, цар тахлыг тогтоон барих, сэргийлэх талаар солилцоо өрнүүлэв. 3-р сард, Ши Жиньпин Их20-ын бүлгийн удирдагчдын онцгой дээд хэмжээний хуралд оролцон үг хэлж, COVID-19 цар тахлыг тогтоон барих, сэргийлэх дэлхий нийтийн тэмцлийг сайтар хийх зэрэг 4 зүйлт үзэл баримтлал, иж бүрэн хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлэв. 5-р сард, Ши Жиньпин Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 73-р чуулганы видео хурлын нээлтийн ёслолд илтгэл тавьж, цар тахлыг тогтоон барих, сэргийлэхийг эрчимжүүлэх талаар 6 зүйлт санаачилга дэвшүүлж, дэлхий нийт цар тахлын эсрэг тэмцэх хамтын ажиллагааг ахиулахад хэрэгжүүлэх Хятад улсын 5 том арга хэмжээг зарлан мэдэгдэж, гар нийлэн, хамтаар хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг бүтээн байгуулахыг улс орнуудад хандан уриалсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ