“Хүний эрхийн хамгаалагч” нэр зүүсэн Америкт наад захын ичгүүр сунжуур бий үү?

Уртнасан 2020-06-11 20:20:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“АНУ бусад орнуудад ханддагийн яг адилаар АНУ-ыг хянан шалгах, шийдвэр гаргах цаг болсон юм” гэж АНУ-ын Хүний эрхийн холбооноос саяхан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд өгсөн нэгэн захидалд ингэж тэмдэглэжээ. Уг захидалд: Америкийн цагдаа хүч хэрэглэн эсэргүүцлийн жагсагчдыг дарангуйлсан хэргээр яаралтай хурал хуралдуулж, түүнчлэн холбогдох хэргийг мөрдөн шалгахыг Хүний эрхийн холбооны зүгээс НҮБ-д шаардаж байна гэжээ. Захидалд мөн, НҮБ нь Америкийн нийгмийн шаардлагыг заавал дэмжиж, Америкийн засгийн газрын хүний эрхэнд халдсан явдлаас хариуцлага нэхэмжлэх хэрэгтэй хэмээн онцолжээ.

Сүүлийн 10 гаруй хоногт, Африк удамтай эрэгтэй Жорж Флойдын үхлийн хэргээс үүдсэн өргөн цар хүрээтэй хүний эрхийн хөдөлгөөн нийт Америкт өрнөлөө. Америкийн “Уолл Стрит сонин”, NBC радио 6-р сарын 8-нд нийтэлсэн нэгэн санал асуулгын дүнд: Америкчуудын 80 хувь нь АНУ хяналтаас алдагдаж байна хэмээн үзсэн байна. Дэлхийн цорын ганц хэт хүчирхэг гүрэн юуны учраас ингэж доройтож байна? Хятад улсын Хүний эрхийн судалгааны нийгэмлэгээс 11-нд нийтэлсэн “COVID-19 цар тахал 'Америк хэлбэрийн хүн эрх'-ийн хямралыг илт болгов” гарчигтай өгүүлэлд хэргийн үнэн гол талыг илчлэн тэмдэглэснээр: Америкийн засгийн газар цар тахлын эсрэг тэмцэх асуудалд хувиа хичээн, холыг хараагүй, хянуур бус, үр дүн тааруу бөгөөд хариуцлагагүй ажилласны улмаас 2 сая шахам Америкийн иргэд олон вирусийн халдвар авч, 110 мянга гаруй хүн нас барсан эмгэнэлтэй явдал нь Америк урт удаан хугацаагаар оршсоор ирсэн нийгмийн хагарал, баян ядуугийн зөрөө, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, эмзэг давхаргынхны эрх ашгийн баталгаажуулалт хангалтгүй зэрэг асуудал бүрэн гүйцэд илчлэгдсэн бөгөөд улам гаарч, Америкийн ард олныг гүн гүнзгий хүний эрхийн аюул гамшигт оруулсан юм гэжээ.

Иргэдийн уур бухимдал ширүүссээр байна. Гэтэл харин Америкийн хууль сахиулагчид хүний эрхэнд халдсан харсалтай үйлдлийг удаа дараа үйлдсээр байна. Виржиниа муж улсад нэгэн Африк удамтай эрэгтэйг баривчлах явцад олон удаа тогоор цохиулсан байна. Нью Йоркт, цагдаагийн машин олон хүмүүс руу дайрчээ. Буффалод, 75 настай нэгэн настныг түлхэн газарт унагаасанд их хэмжээний цус алдсан байна. Огайо муж улсад цагдаа сүр үзүүлсэн жагсагчийн амны хаалтыг албаар татан унагаж, рepper бодис шүршсэн байна. Ахуй талбайгаас мэдээлж байсан сурвалжлагчид ч аз бус учралд өртжээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дээд комиссар Бачелет хэлсэн үгэндээ: эсэргүүцлийн жагсаалын хугацаанд багаар тооцоход 200 сурвалжлагч дайралтад өртсөн буюу баривчлагдав. Ийм хэрэг хэвлэлийн эрх чөлөө хэмээн ямагт сурталчилсаар ирсэн АНУ-д гарсан явдал нь “хүмүүсийг цочирдуулж байна” гэжээ.

Хүмүүсийг нэн бухимдуулж буй явдал нь, Америкийн зарим улс төрчид, онцгой зарим мэдээллийн хэрэгсэл өөрсдийн буруугаа ухамсарлан сургамж авах бус, харин эсрэгээр үргэлжлэн “хутга дамжуулж”, Америкийн нийгмийн хагаран бутарч буй үндэстний зөрчлийг улам дэвэргэж байна. Жишээлбэл Америкийн удирдагч “доод зэргийн амьтан”, “ялагдагчид” гэх мэтийн нэрийдлээр жагсагчдыг нэрлэж байна. Сенатор Том Коттон “Арми томилох” гарчигтай нийтлэл гаргаж, засгийн газрын зүгээс жагсагчдыг зэвсгээр дарангуйлах ёстой гэсэн байна. FOX мэдээллийн телевиз нэгэн бүдүүвч зураг нийтэлж, Африк удамтай иргэд хүчирхийлэлд өртөх нь хувьцааны биржийн үнэ өсөхөд тустай гэдгийг дамаар тусгаж, үүнийг нь Иллинойс муж улсын холбооны төлөөлөгч Бобби Раш, энэ бол “хүмүүсийг бухимдуулмаар, жигшүүртэй үйлдэл” гэж хатуу шүүмжилжээ.

Их уншсан

холбоотой мэдээ