Санаатайгаар Хятадын нэр хүндэд халдсан хэрэглэгчийн дансны дугаарыг хаах ёстой
Твиттер компани "Хятадын тал хуурамч мэдээлэл тараахад ашиглаж, Хятадад халдварыг даван туулсныг сайшаасан" хэмээн үзсэн хэдэн арван мянган хэрэглэгчийн дансны дугаарыг устгасан байна, 12-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь Ин дээрх байдалтай холбогдуулан хариулахдаа: Хятад улс халдварыг даван туулсныг нотолсон явдал хуурамч мэдээлэл биш, харин зохион байгуулалттай, уялдаатай холбоотойгоор Хятадын нэр хүндэд халдан дайрсан тэдгээр хэрэглэгчийн дансны дугаарыг хаах ёстой юм гэжээ.
Хуа Чүнь Ин хэлэхдээ: Хятад улс шинэ коронавирусээс үүссэн уушгины халдвартай тэмцэхийн төлөө гаргасан хүчин чармайлт болон олсон амжилт нь үнэн бодитой мөртөө олны анхааралд хүрсэн юм. Үүний зэрэгцээ олон улсын хэмжээнд зарим хүмүүс, зарим хүчнийхэн бараг л галзуурсан мэтээр Хятадад чиглүүлэн цуурхал тарааж, гүтгэн муулцгаасан байна гэжээ.