​Хятадын эдийн засаг сэргэж байна

2020-06-16 17:23:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Үндэсний Статистикийн газар 15-ны өдөр 5-р сарын үндэсний эдийн засгийн тухай тоо баримтыг гаргажээ. Тоо баримтад харуулснаар, 5-р сарын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд ерөнхийдөө сайжирч, эдийн засаг үргэлжлэн сэргэх хандлагатай байна. Гадаад дотоодын дарамтад нүүрлэж байгаа боловч Хятадын эдийн засгийн уян хатан чанартаа түшиглэн, түр зуурын бэрхшээлийг даван туулах чадвартай бөгөөд цаашид урагшлах итгэл үнэмшилтэй буйгаа харуулж байна.

Тодруулбал, 5-р сард, Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэл тогтвортой сэргэж, жилийн орлого нь 20 саяас дээш аж үйлдвэрийн нэмэгдсэн өртгийн хэмжээ нь 2019 оныхоос 4.4% -иар өсч, өсөлтийн хурд нь 4-р сартай харьцуулахад 0.5 нэгжээр нэмэгджээ. Үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс жилийн өмнөхөөс 1.0% -иар өсч, өсөлтийн хурд сөрөг байснаасаа эерэг болжээ. Зах зээлийн борлуулалт ч аажмаар нэмэгдэж, хэрэглээний үнэ жилийн өмнөхөөс 2.4% -иар өссөн байна. Хот суурины ажилгүйдлийн түвшин 5.9%-д хүрч, 4-р сараас 0.1 нэгжээр буурчээ.

Цар тахлын нөхцөлд Хятад улсын эдийн засгийн тоо баримтууд хэдэн зүйлийг харуулж байгаа юм, тухайлбал : Эн тэргүүнд хэрэглээ үргэлжлэн сайжирч байна. Цар тахлыг үр дүнтэй тогтоон барьсны улмаас Хятадын зах зээлийн борлуулалт 3 сар дараалан сайжирч байна. 5-р сарын бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд ойртсон бөгөөд онлайн борлуулалт хурдтай хөгжсөн юм. 5-р сард автомашин, гоо сайхан, спортын хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын хэмжээ нь 4-р сарынхаас нэмэгджээ.

1.4 тэрбум хүн амтай том зах зээлийн хэрэглээний эрч хүч нь Хятадын эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөдөлгөх хүч болж байгаа юм.

Үүнээс гадна дэвшилтэт технологийн үйлдвэрлэл нь цар тахлын нөхцөлд Хятадын эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөх хүч боллоо. 5-р сард дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн нэмэгдлийн хэмжээ нь 8.9 хувьд хүрчээ. Олон төрлийн дижитал эдийн засгийн шинэ төлөв байдал бий болж, Хятад улс удаан жилийн туршид дэвшилтэт технологийг хөгжүүлэхэд хүч тавьсны үр дүнг харуулж, ашиг шимийг нь хүртсэн юм. 

Одоохондоо Хятад улс шинэ дэд бүтцийг их хэмжээгээр хөгжүүлэх төлөвлөгөө гаргаад байгаа. Хятадын засгийн газар 5G сүлжээ, дижитал төв зэрэг шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих бодлогуудыг хэрэгжүүлж байна. Энэ нь мөн ч дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд хөдөлгөх хүч сэлбэж, Хятадын зах зээлийн татах хүчийг нэмэгдүүлж байгаа юм. 

Одоохондоо Qualcomm компани Хятадын шинжлэх ухаан технологийн салбарын гурван компанид зүйлсийн сүлжээ, AI  болон 5G програмуудыг хамарсан хөрөнгө оруулалт хийхээ зарлав. Qualcomm Global-ийн дэд захирал Шэнь Жинь манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, "Энэ гурван хөрөнгө оруулалтыг энэ оны эхний хагаст, өөрөөр хэлбэл тахал өвчний үед хийж гүйцэтгэжээ. Хятад улсын 5G хөгжил дэлхийд нэлээд тэргүүнд орж байна. Манай компани Хятадын зах зээлд хөрөнгө оруулсандаа бүрэн итгэлтэй байна. " гэжээ. Одоохондоо тус компани Хятадын 60 гаруй компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.

Одоогийн байдлаар, Хятад улс үйлдвэрлэлээ сэргээж, макро эдийн засгийн бодлогын үр нөлөө улам бүр нэмэгдсэн бөгөөд шинэ хөдөлгөх хүч бий болсоор байгаа тул Хятад улсын эдийн засгийн сэргэлт үргэлжлэх таатай нөхцөл улам бүр бүрджээ. Гэхдээ Хятад улсын эдийн засаг мөн бүтцийн, тогтолцооны, үе шатны чанартай бэрхшээл сорилтод нүүрлэж байгаа юм. Дээрээс нь цар тахлын нөлөөгөөр дэлхий нийтийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээ томоохон эрсдэлд тулгарч байгаа тул Хятадын эдийн засгийн хөгжлийн дарамт ихтэй, байсаар юм. Хятад улс эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийг хөгжлийг сэргээхэд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм.

Хүндрэл бэрхшээлтэй байх тусам илүү нээлттэй байлгах ёстой. Олон талт байдал, даяаршлыг баримталж байгаа Хятад улс зөвхөн дотоодын эдийн засгаа сэргээх төдийгүй дэлхий нийттэй хамтран зүтгэж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн сэргэлтийг эрч хүчээр сэлбэхийн төлөө зүтгэх болно.

Их уншсан

холбоотой мэдээ