Хонконгт хөгжлийн боломж ирж байна

2020-06-16 20:40:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Нэг улс хоёр систем”-ийн тогтолцоог баримтлан боловсронгуй болгож, Хонконгийн тулгуур хуулийг нийтэлсний 30 жилийн ойг тэмдэглэе” олон улсын симпозиум саяхан Шэньжэньд боллоо. Хятадын эх газар, Хонконг, Макао болон ОХУ, Их Британи, Герман, Испани, Энэтхэгийн 200 эрдэмтэн судлаачид хуралд оролцжээ.

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд бүрэн итгэж, Хятадын төв засгийн газар тулгуур хуулийн 23-р зүйлийг баталж, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоох зарим эрхийг олгосон юм. Гэвч Хонконг эх орондоо нэгдсэн 23 жилийн турш энэ хариуцлагыг хэрэгжүүлж чадаагүй дээрээ зарим улс төрийн хүчин түүнийг ашиглаж, Хонконгийг задгай болгон, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж ирсэн юм. Эсэргүүцэгч бүлэг болон гадаадын зарим хүчин сүлбээлэн, үүнд засвар оруулах нэрээр үймээн дэгдээж, Хонконгийг эмх замбараагүй болгож байжээ. Янз бүрийн хууль бус үйл ажиллагаа нь Хонконгийн оршин суугчдын амь нас эд хөрөнгийн аюулгүй байдалд заналхийлж, Хонконгийн бизнесийн орчинг ноцтой нөлөөлж, Хонконгийн онцгой бүсийн хууль эрх зүйн дэглэмд ноцтой цохилт болсон бөгөөд Хятадын үндэсний аюулгүй байдалд шууд сорилт болсон юм. 

Хонконгийн тулгуур хуулийн зорилго нь үндэсний нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, Хонконгийн хөгжил тогтвортой байдлыг хадгалах явдал юм. Хятад улсыг эсэргүүцэж, Хонконгийг эмх замбараагүй болгох үйл ажиллагааг ямарваа хуулийн засаглалтай улс орон бүгд хүлээн зөвшөөрөхгүй юм.

Бээжингийн Технологийн их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийн профессор Антони Карти бол Их Британийн иргэн юм. Тэрээр хэлэхдээ, БХАТИХ Хонконгтой холбоотой үндэсний аюулгүй байдлын хууль тогтоож байгаа нь ноднингийн Хонконгт үүссэн үйл ажиллагаанууд зүй ёсны цагдаагийн хүчний эзэмшлээс хэтэрснээс болсон юм. Хятад улсын энэ шийдвэр нь одоогийн нөхцөл дэх улс төрийн шаардлагатай сонголт бөгөөд мөн чанар нь шударга ёсыг хамгаалж, хууль ёсонд нийцэх юм гэжээ. 

Симпозиумд оролцсон зарим хүмүүс: Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учирсан тохиолдолд Хонконгтой холбоотой үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь "нэг улс хоёр систем" тогтолцоог хөгжүүлэн улам боловсронгуй болгох бөгөөд үүний улмаас Хонконгийн хөгжлийг дайчилна гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ. 

Хонконгийн эдийн засаг, иргэдийн амьжиргааны асуудлыг зохицуулж, сайжруулахад амар тогтуун нийгмийн орчин шаардагдана. Хонконгтой холбоотой үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь хагалан бутаргах, террорист үйл ажиллагаа болон гаднын хүчин оролцохоос урьдчилан сэргийлж, хориглож, шийтгэх зорилготой учраас Хонконгийн иргэд хуулийн дагуу эрх чөлөөгөө эдлэхийг баталгаажуулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг дайчлан, нийгмийн дэг журмыг сэргээж чадах юм. 

Ийм учраас Хонконгийн олон хүмүүс Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хууль тогтоомжийг "удаан хүлээсэн" , "ийм байх ёстой" гэж дэмжиж байгаа юм.

Хямрал одоо харин боломж болж байна. Үндэсний аюулгүй байдлыг бат бөх хамгаалах тусам "нэг улс, хоёр систем" -ийн орон зай улам их болно. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоох үйл явцад Хонконгийн нийгмийн дэг журам аажмаар сэргэж, хууль эрх зүй, бизнесийн орчин сайжирч байгаа нь тодорхой харагдаж байна. Үүний улмаас олон улсын санхүү, далайн тээвэрлэлт, худалдааны төв болох Хонконгийн хүчин чадал цаашид бэхжин эрчимжиж, дэлхий нийтийн аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаанд өргөн боломж олгох юм. 

Их уншсан

холбоотой мэдээ