Америкийн улс төрчид  хэвлэл мэдээллийг дарамталж байна 

2020-06-17 17:09:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн хэвлэлийн сүүлийн үед  мэдээлснээр, Америкийн өвчин хижгээс сэргийлж хяналтдаа авах төвийн нэг баримт  бичиг сүүлийн үе ил болсон байна. Уг баримт бичигт цагаан ордны Хятадын өмнөөс  сурталчилгаа хийлээ гэж Америкийн дуу хоолой радиог зэмлэсэн Тавтирээс иш татаж,  Америкийн өвчин хижгээс сэргийлж хяналтдаа авах төвийн мэдээлэл харилцааны төвд  Америкийн дуу хоолой радиогийн сэтгүүлчийн сурвалжлах хүсэлтийг хүлээж авч  болохгүй гэж шаардсан байна. Түүний дараа Америкийн дуу хоолой радиогийн дарга  болон дэд дарга хоёулаа тушаалаасаа огцорч, дээрхийн дарга нар бидний солих  эрхтэй гэж байсан юм. Энэ бол 4-р сард Америкийн дуу хоолой радио Хятадын өмнөөс  дуугарч байна гэж илээр зэмлэснээсээ Америкийн засгийн газар хэвлэл мэдээллээс  өс хонзонгоо авч буй хэрэг юм.
  

Үүнээс харахад Америкийн зарим улс төрчид уурандаа нүд нь улайж  байна. Хижигтэй тэмцэх талаар муу ажилласнаа нуухын тулд Хятадад хариуцлага  тохож, үүнийхээ төлөө тэд юу ч хийхээс буцахгүй болсон байна. Олон нийтийн мэдэж  буйгаар Америкийн засгийн газраас санхүүжиж буй хэвлэл мэдээллийн хувьд  Америкийн дуу хоолой нь Хятадыг дайрч харлуулах талаар их олон муу юм хийсэн,  Америкийн засгийн газрын төрсөн үр гэж хэлж болмоор юм. Тэгвэл ямар учраас  төрсөн эцэх хүү хоёр талцах болов?

 Уг нь энэ хэрэг энэ оны 4-р сарын эхээр Америкийн дуу хоолой нэгэн  мэдээлэлдээ, У Ханий хот хаасан арга хэмжээ нь хижигтэй тэмцэх үлгэр жишээ мөн  гэж үнэлсэнтэй холбоотой юм. Цагаан ордон үүнээс болж асар ихээр хилэгнэж,  Америкийн дуу хоолой радио Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж буй  атлаа Хятадын өмнөөс сурталчилгаа хийлээ гэж зэмлэсэн байна. Америкийн удирдагч  өөрөө гарч ирээд хэвлэлийн бага хуралд Америкийн дуу хоолой радиогийн уг  мэдээлэлд бөөлжис хүрч байна гэж хэлсэн байна. Тус радио дөнгөж ганц удаа үнэн  үг хэлээд автал цагаан ордны дургүйг хүргэсэн юм. Энэ нь Америкийн дуу хоолойн  үнэн дүрийг дахин ил гаргасан бөгөөд Америкийн засгийн газрын үг хэлэхдээ эрх  чөлөө хэмээх хуурамч нүүр царай ба хоёрдмол баримжааг далдлах газаргүй болгосон  юм. 


Хэрэг дээрээ зөвхөн Америкийн дуу хоолойгоор тогтохгүй, хижгийн  хугацаанд Америкийн засгийн газар хэвлэл мэдээллийг дарамталсан ажиллагаа тоогүй  олон гарсан юм. NBC, CNN зэрэг мэдээллийн хэрэгслээс Нью-Йорк Таймс, Фокс зэрэг  хэвлэл мэдээлэл бүгд хамрагдсан юм. Эдгээр хэвлэл Хятадын хижгийн тэмцлийн  талаар үнэн үг хэлэх л юм бол Америкийн удирдагч тэдний толгой түрүүгүй загнах  нь лавтай юм. 


Хэрэг дээрээ өрнөдийн хэвлэл мэдээлэл уулаасаа Хятадыг ялгаварлан  гадуурхсаар ирсэн юм. Тэднийг Хятадын төлөө үг хэллээ гэхийн оронд зарим үнэн үг  хэллээ гэвэл болох байх. Гэтэл энэ хэдхэн үгнээс болж Америкийн зарим улс төрчид  тэвчээр алдаж буй нь тэд Америкийн хэвлэл мэдээлэл Хятадын хижгийн эсрэг  тэмцлийг бодитоор дүгнэх нь Америкийн иргэдийн Америкийн улс төрчдөд болсон уур  хилэнг сэдрээхээс айж буй хэрэг юм. Цагаан ордны хувьд Хятадыг зэмлэж, Хятадад  хариуцлага тохож л байвал бодит мэдээлэл болж таарч, өөрсдийнх нь дараасыг  хөнгөлж өгч буй хэрэг юм. 
Үүгээр барахгүй, Америкийн улс  төрчид засаг захиргааны тушаалаар нийгмийн сүлжээний агуулгыг хязгаарлахаар  оролдож, түүнийг улс төрийн хувийн ашигт үйлчлэх багаж болгохоор оролдож буй юм.  Сүүлийн үе Twitter  170 мянган Хятадын засгийн газартай холбоотой хэмээгч дансыг  хааж, тэднийг Хятадын геополитикт ашигтай үг яриа тараалаа гэж зэмлэн буруушааж  буй юм.

Инээдтэй нь гэвэл Австралийн нэг  судалгааны байгууллагын саяхан нийтэлсэн судалгааны тайланд харуулснаар, 2020  оны 3-р сараас нааш нэг бүлэг байгууллага роботоор данс бүртгүүлж цахим сүлжээн  шинэ коронавирусийг Хятадын засгийн газрын харьяа Үханий вирус судлах хүрээлэн  санаатайгаар зохиосон гэдэг цуурхал тарааж, түүнийг шилжүүлж нийтэлсэн хүмүүс нь  Америкийн бүгд найрамдах нам жич барууны хүчний дэмжигчидтэй холбоотой байсныг  харуулжээ. Гэвч Тавтир өдгөө болтол үүнд хариу тусгал гаргаагүй байна. Нэг  талаар Хятадын хижигтэй тэмцсэн байдлыг үнэнээр нь харуулсан дансыг хааж, нөгөө  талаар роботоор мансууруулсан дансаар цуурхал тарааж байна. Үүнд хүмүүс сэжиг  төрөхгүй байхын арга байна. 

Цаашлаад хижигтэй тэмцэх талаар  муу ажилласнаа нуун дарагдуулахын тулд Америкийн улс төрчид улс төрийн шинжлэх  ухаанаас дээгүүр тавьж, мэргэжлийн ухаалаг дуу хоолойг чадахын чинээгээр дарж  байна. Хижгийн сэрэмжлүүлэг өгсөн Хятад удамтай эмч хатагтай Жү Хайлүнээс  Рузвельт  нэмэрмжит хөлөг онгоц тээгчийн хижгийн байдлыг үнэнээр нь хэлсэн Крозе хүртэл цагаан ордон шинжлэх ухаанаар нотлогдоогүй эм бэлдмэлийг хүчээр  тулгахыг эсэргүүцсэн Америкийн албан тушаалтан  Блетээс тоо баримтыг хуурамчаар  өөрчлөхөөс татгалзсан Флорида муж улсын эрүүл мэндийн ажилтан Ребекка Жонс зэрэг  хүмүүсийн амыг хүчээр таглаж, тушаалаас нь огцруулж орхисон юм. 

Их уншсан

холбоотой мэдээ