Хятад Африк эв нэгдэн цар тахлын эсрэг тэмцэх дээд хэмжээний онцгой хурал эхлэв

Уртнасан 2020-06-17 20:45:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжингийн цагаар 6-р сарын 17-ны орой, Хятад Африк эв нэгдэн цар тахлын эсрэг тэмцэх дээд хэмжээний онцгой хурал эхлэн хуралдав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд хурлыг даргалж, чухал илтгэл тавив.

Дээд хэмжээний онцгой хурлыг Хятадын тал болон Африкийн Холбооны ээлжит жижүүр дарга орон Өмнөд Африк, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын хамтаар даргалагч орон Сенегал улс хамтаар санаачилж, цахим хэлбэрээр явагдав. Африкийн Холбооны дээд хэмжээний уулзалтын тэргүүлэгчдийн багийн гишүүн орнууд, Африк тивийн чухал дэд бүсийн байгууллагын ээлжит жижүүр дарга орон зэрэг Африкийн орнуудын удирдагчид, түүнчлэн Африкийн Холбооны комиссын дарга урилгаар оролцов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ДЭМБ-ын Ерөнхий захирал онц урьсан зочноор хуралд оролцов.

Их уншсан

холбоотой мэдээ