Хижгийг улстөржүүлэх, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг Хятадын тал эсэргүүцнэ

2020-06-18 09:59:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин  17-нд Хятад Африкийн удирдагчдын эв санаа нэгтэйгээр хижигтэй тэмцэх онц хуралд  цохон тэмдэглэхдээ, Хятад Африк олон талт үзлийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж,  хижгийг улстөржүүлэх, вируст шошго наах, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах  болон үзэл суртлын дээрэнгүй үзлийг эсэргүүцэж, олон улсын төв голч шударга  байдлыг эрс хамгаалах болно гэжээ.

Тэр хэлэхдээ, Хятадын тал  Африкийн талтай хамтаар НҮБ-р гол болгосон дэлхийн засаглалын системийг  хамгаалж, ДЭМБ-ын дэлхийн хижигтэй тэмцэх үйлст нэн их хувь нэмэр оруулахыг  дэмжиж, Хятад Африк болон хөгжиж буй орнуудын язгуур ашиг сонирхлыг хамтаар  хамгаалж, Хятад Африкийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн  харилцааг илүү өндөр түвшинд ахиулах болно гэжээ. Баатар  орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ