“Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны хурал болов

2020-06-18 21:15:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний цахим хурал 6-р сарын 18-нд Бээжин хотноо болж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг хуралд хэлэх үгээ бичгээр ирүүлэв. 

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, энэ удаагийн цар тахал улс орнуудын ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндэд ноцтой заналхийлж, дэлхийн эдийн засагт ноцтой түрэлт учруулсан бөгөөд зарим улс орнууд ялангуяа хөгжиж буй орнуудын нийгэм эдийн засагт туйлын хүндрэл бэрхшээл учрууллаа гэв.

Ши Жиньпин: цар тахал нь бидэнд олон гүнзгий сэнхэрүүл авчирсан юм. Улс орнууд бол хувь заяаны нягт барилдлагатай, хүн төрөлхтөн бол зовлон бэрхшээлээ хамтатгасан хувь заяаны хамтын цогц юм. Цар тахлын эсрэг тэмцэх, эдийн засгаа сэргээхийн аль алинд нь эв нэгтэй хамтын ажиллагааны замаар замнаж, олон талт үзлийг баримтлах ёстой. Дэд бүтцийн түншлэлийг ахиулж, нээлттэй, багтаамжтай хөгжихийг баримтлах нь дэлхий нийтийн шинжтэй хямралын эсрэг хандах, алс хэтийн хөгжлийг биелүүлэхэд заавал туулах ёстой замнал бөгөөд үүнд Бүс баг замыг хамтаар бүтээн байгуулах олон улсын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж болох талтай гэв.

Ши Жиньпин: Хятад улс ямагт энх тайван хөгжиж, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэхийг баримталдаг. Хамтын ажиллагааны түншүүдийн хамт, Бүс ба замыг эв нэгтэйгээр сорилтын эсрэг тэмцэхийн хамтын ажиллагааны замнал, ард түмний эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах замнал, эдийн засаг нийгмийг сэргээх сэргэлтийн замнал, хөгжлийн боломжийг нэмэгдүүлэх замнал болгон бүтээн байгуулж, өндөр чанартайгаар Бүс ба замыг хамтаар бүтээн байгуулахаар дамжин хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг гар нийлэн урагш ахиулахад бид бэлэн байна гэж онцлов.

Энэ удаагийн хурлыг БНХАУ-ын ГХЯ, Хөгжил өөрчлөлтийн хороо, Худалдааны яам, Эрүүл мэндийн үндэсний хороо хамтаар зохион байгуулж, “Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, гар нийлэн COVID-19 цар тахлын эсрэг тэмцье” гол сэдвээр явагдав. 25 улс орны гадаад харилцааны сайд, сайдын хэмжээний албан тушаалтан, түүнчлэн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аднахом, НҮБ-ын дэд нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дарга Аким Стайнер хуралд оролцож, хурлаар хамтарсан мэдэгдэл нийтлэв.


Их уншсан

холбоотой мэдээ