Даяаршлыг хамгаалах болон Глобал засаглалыг боловсронгуй болгох гол хүчин болох ёстой

Уртнасан 2020-06-18 23:51:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 18-нд Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Бээжинд Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний цахим хурлыг даргалав.

Ван И хэлэхдээ, хамтаар зөвшилцөх, хамтаар бүтээн байгуулах, хамтаар хуваалцах, нээлттэй, багтаамжтай, ил тод байдал нь Бүс ба замын хамтын ажиллагааны амин сүнс, мөн түүнчлэн эрин цагийн урсгалын чиг хандлага юм. Бүс ба замын хамтын ажиллагаа нь даяаршил болон чөлөөт худалдааг хамгаалах, глобал засаглалыг өөрчлөн боловсронгуй болгохын гол хүчин болох ёстой. Ганц талт үзэл, ивээх үзлийг эрс эсэргүүцэж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулахыг баримтлан, олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, хялбарчлахыг ахиулан, эдийн засгийн даяаршил нэн илүү нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтаар амжилтад хүрэх чиглэлд хөгжихийг урагшлуулах хэрэгтэй юм. Гурван талт болон олон талт хамтын ажиллагааг үргэлжлэн өрнүүлж, Бүс ба зам санаачилга болон бусад хоёр талт, олон талт хамтын ажиллагааны гэрээний харилцан зохицуулалт болон хамтаар амжилтад хүрэхийг биелүүлэх нь зүйттэй гэв.

Их уншсан

холбоотой мэдээ