“Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний видео хурал болов
Синьхуа Агентлагийн мэдээ, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ын сайд Ван И 18-ны орой Бээжинд “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний видео хурлыг даргалан хуралдуулжээ. 25 орны ГХ-ын сайд болон сайдын зэрэглэлийн албаны хүн, тэрчлэн ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос, НҮБ-ын дэд ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын хөгжлийн хөтөлбарийн газрын дарга Штайнер хуралд оролцжээ.
Ван И хэлэхдээ, талуудын оролцож дэмжсэний улмаар “Бүс ба зам” санаачилга нь өнөө нэгэнт бүх дэлхийн томоохон индэр болсон байна гэжээ.
Тэрээр хэлсэн үгэндээ, цар тахлыг ялан давж, хямралыг даван туулахад заавал хамтын хүчин зүтгэл, нягтрал, хамтын ажиллагаа хэрэгтэй юм, “Бүс ба зам” хамтын ажиллагааны түншүүд үүрэг хариуцлагаа гүйцэтгэх ёстой. Олон нийтийн эрүүл мэндийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэд бүтцээр холбогдохыг ахиулж, ганц талт үзэл, ивээх үзлийг эрс эсэргүүцэж, даяаршлыг илүү нээлттэй, багтаамжтай, өгөөмөр, тэнцвэртэй, хамтаар ялалтад хүрсэн чиглэл руу хөгжихийг ахиулах ёстой гэжээ.
Тэрээр хэлсэн үгэндээ, өдгөө, цар тахлыг ялан давж, эдийн засгаа сэргээх бол олон орны хамтын тулгамдсан үүрэг юм гэжээ.