​Шиньжяны тухай хуулийн төсөл баталсныг олон орны зүтгэлтнүүд шүүмжлэв

2020-06-22 16:27:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын талын төв чангаар харилцсаныг үл ойшоон Америкийн тал саяхан “2020 оны Уйгаруудын хүний эрхийн бодлогын тухай хуулийн төсөл” гэгчийг гарын үсэг зуран хууль болгосон юм. Олон орны зүтгэлтнүүд хэлсэн үгэндээ, холбогдох хуулийн төсөл нь бодит үнэнийг умартан, Хятадын Шиньжяны хүний эрхийн байдлыг зориудаар гүтгэн муулж, Хятад улсын засгийн газрын Шиньжяныг засах бодлогыг хорон санаагаар дайрсан байна. Америкийн тал гарын үсэг зуран хууль болгосон нь хүний эрхээр халхавч болгож Хятад улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал бөгөөд олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг илээр уландаа гишгэсэн явдал юм гэжээ.

Туркийн нэр нөлөө бүхий сэтгүүлч Эркин Өнкан үзэж байгаагаар, Америкийн тал зориудаар Шиньжяны асуудлыг ашиглан Хятадын дотоод хэрэгт гар дүрж байна. Америкийн тал мөн түүнчлэн Ойрх Дорнодын хүний эрхэнд халдсаар ирсэн юм. “Энэ хуулийн төсөл нь Америкаас Хятад улсад хэрэглэж буй шинэ арга үйлдэл биш гэдгийг бид харах ёстой. Шиньжяны асуудал бол АНУ Хятад улсад дарамт үзүүлэх багаж хэрэгслийнх нь нэг юм. Америкийн зорилго нь мусульманчууд болон хүний эрхтэй холбоогүй, энэ нь бүрмөсөн Америкийн улс төрийн үйл явцтай холбоотой юм” гэсэн байна.

АНУ “2020 оны Уйгаруудын хүний эрхийн бодлогын тухай хуулийн төсөл” гэгчийг гарын үсэг зуран хууль болгосон үйлдэлд чиглүүлэн Пакистаны улс төрийн тоймч Фаяз Кияни ХТРТ-ээс Пакистанд суугаа сурвалжлагчдад өгсөн ярилцлагадаа, Америкийн талын энэ үйлдэл нь улсын дотоодын зөрчлөө шилжүүлэхийн төлөө бөгөөд Хятад улсын хөгжил, тогтвортой байдлыг харшлах зорилготой юм гэжээ.

Фаяз Кияни хэлсэн үгэндээ, Америкийн тал саяхан Хятадын талын төв чангаар харилцсаныг үл ойшоон, “2020 оны Уйгаруудын хүний эрхийн бодлогын тухай хуулийн төсөл” гэгчийг гарын үсэг зуран хууль болгосон үйлдэл нь хэрэг дээрээ Америкийн дотоодын төрөл бүрийн зөрчлийг шилжүүлэхийн төлөө юм гэв. 

Тэрээр хэлэхдээ, “АНУ-ын дотоод дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсаал болон Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж хяналт тавих талаар бүтэлгүй ажилласан нь засгийн газарт улам илүү дарамт болж, АНУ-ын иргэд туйлаар дургүйцэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй өнөөгийн нөхцөл байдалд энэ хуулийн төслөөр дамжин дотоодын зөрчилд анхаарал хандуулж байсан хүмүүсийг олон улс руу шилжүүлэх зорилготойг олж харж болно. ” гэжээ.

Фаяз Кияни хэлэхдээ, миний ойлгосноор сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газрын засаглалаар Шиньжян амар амгалан, эв нэгтэй байж, олон салбар нь цэцэглэн хөгжиж байна. АНУ-ын баталсан Шиньжянтай холбоотой төсөл нь Хятадын Шиньжяны хүний эрхийн байдлыг дур зоригоороо гутааж, Хятадын засгийн газрын Шиньжянд хэрэгжүүлж буй бодлогыг хорон санаатайгаар дайрч байгаа хэрэг юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, “Хятадын засгийн газар хэт даврагч болон хагалан бутаргах хүчинд цохилт өгөхийн тулд Шиньжянд хэрэгжүүлж буй бодлогын үр шимээр өнгөрсөн гурван жилд Хятадын Шиньжянд терроризмын үйл ажиллагаа ерөөс гараагүй юм. Ямарваа улс орон өөрийн ард иргэддээ илүү энх тайван, хөгжлийн орчин хангахын төлөө ажиллах эрхтэй гэж би бодож байна.” гэжээ.

Мьянмарын Мандалай их сургуулийн Улс төрийн ухааны судалгааны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Кхин Маун Сой Хятадын төв радио телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: АНУ хүний эрхийн нэрээр Шиньжянтай холбоотой хуулийн төсөлд гарын үсэг зурж хууль болгон баталсан нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс шууд оролцож байгаа хэрэг, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнээс зөрчиж байгаа хэрэг юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, “АНУ бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхгүй юм. Яагаад гэвэл энэ бол олон улсын харилцааны хамгийн үндсэн дүрэм журам. Хэрэв АНУ хүний эрхэнд үнэхээр анхаарал хандуулдаг юм бол өөрийн орныхоо арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалдаа анхаарал хандуулах ёстой. Тус улсынхаа Африк удамтай, Ази удамтай хүмүүсийн хүний эрхийн байдалдаа анхаарал хандуулсан үндсэн дээр бусдын хүний эрхийг ярихад оройтохгүй байх.”

Мьянмарын эрх баригч нам Үндэсний Ардчиллын холбооны төв хорооны гишүүн, Ардчиллын холбооны намын сэтгүүл “Ардчиллын урсгал”-ын ерөнхий редактор Монува Аун Шин хэлэхдээ, АНУ-ын засгийн газрын энэ үйлдэл нь НҮБ-ын дүрмээс зөрчлөө гэжээ. Тэрээр хэлэхдээ, “Зөвхөн Шиньжянаар зогсохгүй АНУ Хонконгийн үйл хэрэгт ч хөндлөнгөөс оролцож байна. Тэдний энэ үйл ажиллагааг би хүлээн зөвшөөрч чадахгүй, энэ бол НҮБ-ын дүрмээс зөрчиж байгаа хэрэг. НҮБ-ын дүрэмд улс орнуудын бүрэн эрхийг бүрэн бүтэн байлгахыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд бусад орны бүрэн эрхэнд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасан байдаг. Тэдний үйл ажиллагаа нь НҮБ-ын дүрмээс зөрчиж байна.” гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ