​Хамтран ажиллах нь зөв сонголт юм

2020-06-22 17:48:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ сүүлийн үед  мэдэгдэхдээ, Хятад улстай “Ямар ч холбоогүй” болгохыг мөн бодлогынхоо сонголтод  хамруулж байгаа гэжээ. Гэхдээ үүний зэрэгцээ АНУ-ын худалдаа эдийн засгийг  хариуцаж буй дээд албаны хүн хэлэхдээ, Хятад Америкийн эдийн засаг ямар ч  холбоогүй болох боломжгүй гэж байлаа. Олон улсын эдийн засаг, хэвлэлийн салбарын  хүмүүс сүүлийн үед хэлэхдээ, Хятад улстай “холбоогүй болох” хэмээх яриа үүсгэж  байгаа нь Америкийн сонгуультай холбогдуулан хүмүүсийн анхаарлыг татах  зорилготой юм, гэхдээ тийм боломжгүй гэжээ.

Холбоотой  байх эсэхийн үндэслэл нь эдийн засгийн журмын асуудал юм. Юуны өмнө холбоогүй  болох боломж байх эсэхийг бодох ёстой. Саяхан Америкийн Жорж Вашингтоны их  сургуулийн профессор Хенри Фаррелл, Джорджтаун их сургуулийн профессор Абрахам  Ньюман нар хамтран "Хятадтай холбоогүй болох нь тэнэг сонголт" гарчигтай  нийтлэлээ АНУ-ын "Дипломат" сэтгүүлийн вэбсайт дээр нийтэлжээ. Нийтлэлд, Хятад  улстай холбоотой байдлаа яаралтай цуцлах нь Хятад улс хоорондын эрүүл, чухал  харилцаагаа таслах төдийгүй дэлхийн бусад орон хоорондын эдийн засгийн харилцаа  ч тасалдах боломжтой юм гэжээ. Уг нийтлэлд Хятад Америкийн эдийн засгийн  харилцааг цуцлах нь туйлын ээдрээтэй мэс засал хийхтэй адилхан гэсэн бөгөөд мэс  заслын хутга буруу газар хүрвэл эцсийн эцэст өөрөө хохирно гэжээ. Олон улсын худалдаа эдийн засгийн салбарын эдийн засгийн журмыг  Америкийн улс төрчид хэлмэгц өөрчилж чадахгүй юм. “Уолл Стрит Журнал” -д  тэмдэглэхдээ, "Хятад улс нь АНУ-ын хувьд авч хэлбэл дэлхийн харанхуй худалдааны  орчин дахь гэрэл гэгээ юм " гэжээ. Энэ талаар зөвхөн  Америкийн хэвлэл мэдээллийнхэн биш, худалдаа эдийн засгийн салбарын хүмүүс ч  Хятад улстай хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлж байна.

Өнөөгийн  дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд Хятад улс чухал байр суурь эзэлж байгаа нь дэлхийн компаниуд олон  жилийн туршид нөөцүүдийг уялдуулахаар дамжин, өртөг болон үр ашгийн хооронд оновчтой тэнцвэрээ олсны үр дүн юм. Богино хугацааны цар  тахлын нөлөө Хятад улсын давуу талыг өөрчлөхгүй учраас Хятад улстай холбоогүй  болбол Америкийн компаниуд Хятад улсын том зах зээлийг  алдахад хүрэх болно. 

Дэлхийн үйлдвэрлэлийн  гинжин хэлхээг бодит үйл ажиллагаагаараа хамгаалж, өндөр  түвшинд нээлттэй байлгах чиглэл нь Хятадын зах зээлийн  талаарх гадаадын компаниудын итгэл эрмэлзлийг улам бэхжүүлэв. Энэ  халдварт өвчний тархалтын нөхцөлд Хятад улс Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Их Британи, Герман, Франц  зэрэг улс орны ажилчдын Хятадад  эргэж ирэхэд нь туслах зорилгоор "ногоон гарц" ажиллуулжээ. Цар тахлын эсрэг, эдийн засгаа  сэргээх талаар эв санаа нэгдэн хамтран ажиллах замаар замнаж, олон талт үзлийг  баримтлах ёстой гэж Хятад улсын удирдлага байр сууриа илэрхийлсэн юм. Энэ нь  дэлхийн цар тахлын эсрэг тэмцэл болон эдийн засгийн сэргэлтийн чиглэлийг  тодорхойлсон бөгөөд үүний улмаас дэлхий нийтээрээ Хятадын эдийн засагт илүү  итгэлтэй болсон юм. 

Цар тахлын нөхцөл байдалд  худалдааны ивээх үзэл асуудлыг шийдвэрлэж чадахгүй, харин өөр бусдад илүү олон  уршиг тарих юм. Хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртэх нь зөв сонголт байх ёстой. 

Их уншсан

холбоотой мэдээ