Настайчуудын аз жаргалтай амьдрал

2020-06-25 10:21:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ жил 78 настай Фан Чуаньфү настан өөрөө үр хүүхэдгүй, харж харгалзах хүнгүй болохоор нутгийн иргэний хэргийн ажил эрхэлсэн газар одоогоос 7 жилийн өмнө буюу 2013 онд түүнийг настайчуудын асрамжийн газар төвхнүүлжээ.

Түүний амьдардаг Хятадын Жянсү мужийн Наньжин хотын Гүлигийн настайчуудын асрамжийн газар нь нийт 4000 квадрат метр талбайтай байж, Фан Чуаньфү настныг анх ирэхэд нөхцөл боломжоор тааруухан, өдөрт зөвхөн гурван цагийн хоол ундыг нь зохицуулдаг байсан бол өдгөө өөрчлөн шинэчилснээр, ил тод, нээлттэй менежмент явуулж, сар болгон настан бүрд 100 юанийн сул зарах мөнгө, 400 гаруй юанийн амьдралын нөхөн олговор олгодог болжээ. Түүнчлэн цар тахлын үеэр эндэх настайчууд сайн дураар нэгдэж, халдварын байдал хүнд хэцүү байсан Хүбэй мужид 1600 гаруй юань хандивлажээ. 

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үр өгөөжийг олон нийтэд тэгш хүртээх бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын чухал агуулга, зарчим юм. Хятадын Жянсү мужид одоогоор 18.34 сая настан байж, уг нутгийн нийт хүн амын 23 хувийг эзэлж байна Тэгвэл тус муж одоогоор гурван жилийн хугацаанд настайчуудын 900 гаруй асрамжийн газрын дэд бүтцийг шинэчлэн засах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Түүнчлэн оршин суух хороо, хороололд өндөр настайчуудад үйлчлэх 18 мянга гаруй төв ажиллуулж, өөрийн гэр орондоо бие даан амьдардаг 2.29 сая настанд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Их уншсан

холбоотой мэдээ