Ши Жиньпин Кирибати улсын ерөнхийлөгчид баяр хүргэв

Уртнасан 2020-06-28 16:44:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 6-р сарын 26-нд Танет Маамауд цахилгаан илгээж, түүний Кирибати улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэсэн байна.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Кирибати 2019 оны 9-р сард дипломат харилцаагаа сэргээснээс хойш хоёр орны харилцаа түргэн хөгжиж, олон салбарын харилцаа хамтын ажиллагаа баялаг үр бүтэмжид хүрлээ. Энэ оны 1-р сард Танет Маамау ерөнхийлөгч Хятад улсад амжилттай айлчлал хийж, бид баялаг үр дүнтэй уулзалт хийсэн юм. COVID-19 цар тахлын эсрэг тэмцлийн явцад Хятад, Кирибати зовлон бэрхшээлээ хамтатган, харилцан дэмжин туслалцсан нь хоёр орны ард түмний найрамдалт сэтгэлгээг дахинтаа харууллаа. Хятад, Кирибатийн харилцааны хөгжлийг миний бие дээд хэмжээнд чухалчилж байгаа бөгөөд Танети Маамау ерөнхийлөгчийн хамтаар, Хятад, Кирибатийн харилцаа тасралтгүй шинэ шатанд дэвшихийг ахиулж, хоёр орон, хоёр ард түмэнд нэн сайн ашиг тус бүтээхэд бэлэн байна гэж тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ