​Бээжинд халдвар авсан 7 тохиолдол бүртгэгдэв

2020-06-29 11:33:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 29-ний өдөр Бээжин хотын эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр, 28-ны өдрийн 0: 00-аас 24: 00 цаг хүртэл Бээжин хотод Ковид-19-ийн халдвар авснаар оношлуулсан 7 тохиолдол, халдвар авсан болзошгүй 4 тохиолдол, өвчний шинж тэмдэггүй 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байхгүй. 

6-р сарын 11-ээс 06-р сарын 28-ны 24:00 цаг хүртэл Бээжин хотод дотоодын оношлогдсон 318 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 318 тохиолдол эмнэлэгт эмчлүүлж байна. Үүнээс гадна халдвар авсан боловч өвчний шинж тэмдэггүй 26 тохиолдлыг анагаахын хяналтад хамруулаад байгаа юм.

28-нд шинээр оношлогдсон тохиолдлын 5 нь Фэнтай дүүргийнх, 2 нь Даашин дүүргийнх байжээ. Бээжин хотын 14 дүүрэгт шинээр оношлогдсон тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд Пингү дүүрэгт халдварын тохиолдол ерөөс бүртгэгдээгүй юм. 

Их уншсан

холбоотой мэдээ