АНУ-ын бодлого өөрийгөө нэн илүү ганцаардуулж байна

Уртнасан 2020-06-29 14:12:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тухайн орон нутгийн  цагаар 26-нд Германы канцлер Ангела Меркель сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, АНУ  хэрэв дэлхийн том гүрэн болсон байр сууриа өөрөө орхиход хүрвэл Герман улс  заавал “ирээдүйн Атлантын далай дамнасан харилцааг уг үндсээс нь сайтар бодолхийлэх” болно гэжээ. Английн “The Guardian” сонин мэдээлснээс үзэхэд, Ангела Меркель хэлсэн үгэндээ, дэлхийн бусад улс орнуудын  хувьд, АНУ дэлхийн хошууч болно хэмээн мөн сэтгэсээр гэж үзэж болохгүй юм, “АНУ хэрэв энэ байр сууриасаа өөрөө татан гарахад хүрвэл бид энэ асуудлыг заавал гүн гүнзгий бодолцох” хэрэгтэй болж байна гэжээ.

Сүүлийн жилүүдэд Герман, АНУ хоёр орон цэргийн зардал, уур амьсгалын өөрчлөлт, худалдааны зөрчил, “Nord Stream-2” байгалийн хий дамжуулах хоолойн төсөл, түүнчлэн Ираны цөмийн асуудлаарх гэрээ зэрэг багц олон асуудлаар санал зөрөлдөөнтэй байсаар ирсэн юм. Энэ сарын 15-нд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Германд суугаа Америкийн цэргийн тоог ихээр цөөлнө гэж мэдэгдсэн байна.

АНУ сүүлийн жилүүдэд ганц талт үзэл хэрэгжүүлж буй үйлдэлд чиглүүлэн Америкийн CNN 28-нд, АНУ найдваргүй холбоотон болж байгаа бөгөөд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өөрийгөө ганцаардуулж болзошгүй гэсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ