Ши Жиньпин усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад чухал заавар гаргав

Уртнасан 2020-06-29 15:08:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Жиньшажян мөрний Ү Дүндэ усан цахилгаан станцын эхний хэсэг цогцолборыг ашиглалтад оруулж цахилгаан гаргаж эхэлсэнд холбогдуулан чухал заавар гаргаж, намын төв хорооны нэрийн өмнөөс халуун баяр хүргэн, бүтээн байгуулагч нийт хамт олон болон төслийн барилга байгуулалтад хувь нэмрээ орлуулсан боловсон хүчин, хамт олонд чин сэтгэлийн талархал дэвшүүлэв.

Ши Жиньпин: Ү Дүндэ усан цахилгаан станц бол “Баруун бүсийн цахилгаан эрчим хүчийг зүүн бүсэд шилжүүлэх”-ийг хэрэгжүүлэх улсын том чухал төсөл юм. Цаашид ч мэрийн чармайж, хөгжлийн шинэ үзэл ойлголт баримтлан, шинжлэх ухаан технологийн өндөр оргилд зоригтой авирч, цаашдын төслийн барилга байгуулалтыг өндөр стандарттай, чанартай биелүүлж, Үдүндэгийн усан цахилгаан станцыг шилдэг төсөл болгон бүтээн байгуулахын тулд чармайхыг нөхдөд хүслээ. Тэрбээр мөн, экологийг тэргүүнд тавих, ногоон хөгжлийн үзэл ойлголтыг баримтлан, Жиньшажян мөрний усны эрчим хүчний нөөцийг нээн ашиглахыг шинжлэх ухааны үндэслэлтэй эмх дараатай ахиулж, Жиньшажян мөрний урсгалын сав газрыг хамгаалахын дагуу хөгжүүлэх, хөгжлийн дагуу хамгаалахыг дэмжиж, ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээх хэрэгтэй гэв.

Үдүндэ усан цахилгаан станцын эхний хэсэг цогцолборыг ашиглалтад оруулах ёслол 29-нд цахим хэлбэрээр явагдав. Бээжинд арга хэмжээний гол талбарыг байгуулж, Юньнань, Сычуаньд хурлын салбар талбайг төлөвлөж, ёслолын арга хэмжээнд Ши Жиньпиний чухал зааврыг дамжуулсан байна.

Ү Дүндэ усан цахилгаан станц нь Юньнань мужийн Күньмин хотын Лучуань сянь болон Сычуань мужийн Ляншань жөүгийн Дүн сяний хилд байдаг. Хятад улсын Хөх мөрний гурван хавцлын корпорацын ХХК 2015 оны 12-р сард бүх талаар бүтээн байгуулж эхэлсэн бөгөөд нийт цогцолборын чадавхын хэмжээ 10.2 сая кв, жилд дунджаар 38.91 тэрбум кв/цаг цахилгаан гаргах юм. Усан цахилгаан станцын нийт цогцолборуудыг 2021 оны 7-р сараас өмнө бүтээн байгуулж дуусгаад ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Их уншсан

холбоотой мэдээ