Аялал жуулчлал эрхэлж баяжсан Тань Жүншянь

2020-06-29 16:15:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тань Жүншянь бол Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Санья хотын Бөхөү тосгоны нэгэн иргэн, тэрээр уул нь хот орж ажиллаж байжээ. Нутаг ус гэр бүлээсээ салж, хот орж олон жил ажилласны улмаар “мөнгө” олсон боловч “сэтгэл дундуур” байжээ.

Бөхөү тосгон Я Лүнвань булан-г түшиж, Тай Янвань булантай хөрш зэргэлдээ оршдог юм. Энэ газар зүйн байршил нь аялал жуулчлал эрхлэхэд маш сайн нөхцөл боломж хангажээ.

2013 онд орон нутгийн захиргаа Бөхөү тосгонд өөрчлөлтийн бодлого хэрэгжүүлсний улмаар орон нутгийн тариачид аялал жуулчлал эрхлэх болсон юм. Тань Жүншянь аз тохиолыг алдалгүй, боломжийг барин авч, гэр нутагтаа буцаж, “Хай Наже” нэртэй буудал байгуулжээ.

Гурван жилийн дараа түүний байгуулсан “Хай Наже” буудал нь хол ойртоо нэртэй болж, үүний улмаар залуучууд ч гэр нутагтаа буцан харьж, ажил эрхлэх болжээ.

Өдгөө, тосгоны иргэдийн орлого 2016 онд 9700 юань байсан бол 2019 онд 24500 юаньд хүрч, хэдэн дахин өссөн байна.

Тосгоны бусад иргэдтэй адилхан Тань Жүншянь ирээдүйдээ итгэл дүүрэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ