​Тосгонд ажилласан хөтлөгч хүүхэн

2020-06-29 17:20:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2018 оны 8-р сард Өвөр Монголын Хянган аймгийн Улаан Хотын намын хороо телевизийн хөтлөгчөөр 10 жил ажилласан Чи Чяньхүйг Ёл тосгоны намын үүрийн нарийн бичгийн даргаар томилжээ. 

Хотод төрж өссөн Чи Чяньхүй юуны өмнө өөрийн өмсөж зүүх, дүр төрхөөсөө эхлэн тосгоны иргэдтэй ойрхон байхыг бодож, ядуулаг амьдралтай 87 өрхийн 196 иргэнийг ядуурлаас гаргах зорилт тавин ажилласан юм. 

Тосгоны айл өрх бүртэй танилцсаныхаа дараа тэрээр өөрийн найз нөхдөө тосгондоо урьж, уран сайхны тоглолтыг зохион байгуулж, үйлдвэрлэл эрхэлсэн шилдэг өрх зэргийг шалгаруулан урамшуулж, иргэдийн идэвхжлийг дайчилсан байна.

Тэрээр мөн Улаан хотын хууль эрх зүйн салбарын төсөлд хамруулан, тосгонд нэвтрэх замуудын уулзварт нийт 70-80 мянган юанийн үнэ бүхий камер тааруулж, мал унаа, ард иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулжээ.

Чяньхүй уламжлалт анагаах ухааны клиник эрхэлж буй эмчийг урьж, үнэ төлбөргүйгээр тосгоны иргэдэд эмчилгээ зөвлөгөөний үйлчилгээ хангасан юм. 

Телевизийн хөтлөгч байсан хүүхэн тосгоны иргэдийн үйлчлэгч болж, шаардлагатай үед нь хойшгүй зүтгэдэг учраас тосгоны иргэд түүнийг манай Чи хэмээн дотно дууддаг боллоо.

Хамтран зүтгэсний дүнд 2019 онд Ёл тосгоны 87 өрхийн 196 иргэд бүгд ядуурлаас гарч, хүн нэг бүрийн орлого нь 2018 оныхоос 1000 гаруй юаниар нэмэгдэн, идэж өмсөхийн төлөө зовохгүй болсон бөгөөд албан журмын боловсрол, үндсэн эмчилгээ, орон сууцны аюулгүй байдлыг нь баталгаажуулсан юм.


Их уншсан

холбоотой мэдээ