Попео олон улсын хижгийн эсрэг хамтын ажиллагааны хог болж байна

2020-06-29 20:53:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Худал үгээр  дүүрэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Помпео сүүлийн үеэс дахиад учир зүггүй  юм ярих болов. Хятад улсын Африкт үзүүлж буй тусламж нь "хоосон амлалт" хэмээн хөөрөгдөж, Хятад, Африкийн халдварын эсрэг эв санааны нэгдлийн тусгай дээд  уулзалтын ололт амжилтыг үгүйсгэж байна.

АНУ болон  дэлхий нийтэд шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн өвчтөнүүд мөн л газар  авсаар байгаа энэ үед, Помпео эрч хүчээ тахал өвчинтэй тэмцэхэд зориулахгүй,  харин хорон санаа өвөрлөж, хэл амаа билүүдэн, өдөөн хатгалга, цуурхал тарааж,  дэлхий нийтийн халдварын эсрэг хамтын ажиллагаанд уршиг тарьсаар байна.

Африкийн жинхэнэ найз нь чухам хэн бэ, чухам хэн Африкийн  тусламжийн дансанд хоосон хуудас өгсөн бэ, Африкийн ард түмэн үүнийг аль эрт  тодорхой олж харсан. Помпеогийн заль мэх Африкт огтхон ч зах зээлгүй болсон.  Хятад улс бол Африкийн үүрдийн сайн найз, сайн түнш, сайн ахан дүүс юм. Хятад  Африкийн харилцаа түүх, цаг хугацааны шалгуурыг даван туулж ирсэн гэж Хятадын  дээд удирдагч хэлсэн байдаг. Энэ удаагийн халдварт тахал гарсны дараа, Хятад,  Африк бие биенээ дэмжиж, жаргал зовлонгоо хуваалцаж ирлээ. Хятадын тал гэр  бүлийн хүмүүсээ шиг Хятадад байгаа Африк иргэдэд туслалцаа дэмжлэг үзүүлсэн бол  Африкт сурч байгаа Хубэй, Үханий 3000 гаруй оюутнаас нэг оюутан халдвар авч  даруй эдгэрснээс, бусад оюутнууд бүрэн аюулгүй, амар амгалан байна.

Африкт  халдварт өвчин дэлгэрсний дараа, Хятадын тал тэр даруйд нь тусламжийн гараа  сунгаж, Африкийн 50 гаруй улс орон болон Африкийн холбоонд олон тооны  эмчилгээний тусламжийн эд бараа хүргэж, 11 оронд эмнэлгийн мэргэжлийн баг  илгээн, 30 гаруй талбай мэргэжилтний видео хурал зохион явуулж, 400 орчим  сургалтын арга хэмжээг өрнүүлсэн бөгөөд Африкт байнга суугаа Хятадын 46  эмнэлгийн баг ч тухайн нутгуудад халдварын эсрэг ажилд идэвхтэй оролцжээ.

Саяхан болсон  Хятад Африкийн халдварын эсрэг эв санааны нэгдлийн тусгай дээд уулзалтын үеэр,  Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад Африкийн эрүүл мэндийн хамтын цогц ба Хятад  Африкийн нэн нягт хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бий болгохыг онцолсон бөгөөд  энэ чиглэлээр олон талын хамтын ажиллагааны санал санаачилга дэвшүүлсэн юм.  

Хятад улсын  Африкт үзүүлж буй тусламж нь зовлон жаргалаа хамтатгасан найрамдлыг харуулсан төдийгүй дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үүрэг  хариуцлагад тулгуурласан юм. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедросын хэлсэнчлэн, вируст  улс орны хил хязгаар гэж байдаггүй, харин хүн төрөлхтөн халдварын эсрэг даван  туулах хүчин чадал, ололт амжилт, алдаа дутагдал бүхэн нь эцсийн эцэст дэлхий  нийтэд хамгийн сул дорой эмнэлгийн системээс шалтгаална. Энэ ч утгаараа Африкт  халдварт өвчний эсрэг тэмцэлд туслах нь өөрийгөө тусалж байгаа хэрэг, мөн бүх  хүн төрөлхтөнд тусалж байгаа явдал юм. 

Ийм байхад, Помпео мэтийн ичгүүргүй улс төрчдийн толгойд, хаанаа  нь найрамдал, хариуцлага, үүрэг хүлээх гэх мэтийн үгс орж ирэх бэ, зөвхөн үзэл  суртлын хэлбүү үзэл, геополитикийн ашиг сонирхол, алдаж онохын тоглоом зэрэг  хүйтэн дайны үеийн дээрэнгүй үзлээр дүүрчээ. Энэ хүн баримтыг үл тоомсорлож, хар  цагааныг хутган, Хятад Африкийн хамтын ажиллагааны талаар илүү дутуу юм ярьж,  Хятад Африкийн харилцаанд зай завсар гарган, Хятад Африкийн найрамдлыг  хохироохоор оролдож байна. Өөрийн орны халдварын эсрэг тэмцэлд санаа тавьдаггүй  энэ ичгүүргүй улс төрч Америкийн ард түмнийг үнэхээр харлуулж  байна!
Халдвар гарснаас хойш, худал хуурмаг яриатай Помпео халдварт  өвчний эсрэг тэмцэлд олон улсын хамтын нийгэмлэгт тусламж үзүүлнэ гэдгээ удаа  дараа мэдэгдсээр ирсэн. Гэвч Ассошиэйтед Пресс агентлагийн саяхан гаргасан  мэдээнд, олон улсын 20 гаруй тусламжийн байгууллага АНУ-ын засгийн газарт  захидал илгээж, халдварын эсрэг өмнө фронтод хүргэх АНУ-ын хүмүүнлэгийн тусламж  маш бага, бараг алга хэмээн мэдэгджээ. Африкийн орнууд ч АНУ-ын хангасан  эмнэлгийн тусламжийн эд барааг ерөөс хүлээж аваагүй хэмээн мэдэгдэж байсан. Энэ  нь хоосон үгээр хоншоор цохисон хэрэг биш гэж үү ?
"Африк, Хятад хоёр бол найзууд, бүр ч дайчид, ямар ч цаг үед  Африк, Хятад ын найрсаг харилцаа өөрчлөгдөхгүй.  Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ