Х. Баатархүү: Ядуурлаас иж бүрэн ангижруулах амлалтыг илэрхийлэв

2020-07-01 09:35:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпины 1992 оны үед анх хэвлүүлсэн “Ядуурлаас ангижруулахуй ”  номын Монгол хэвлэлийн орчуулагч, Монгол улсын Хятад судлаач Х. Баатархүү саяхан  манай сэтгүүлчид ярилцлага өгч, Хятад улс 2020 оны сүүлч гэхэд бүх иргэдээ  ядуурлаас иж бүрэн ангижруулах зорилт тавин ажилласан түүхийг судалгааны  бүтээлүүдээсээ иш татан дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Хятад улсын одоогийн мөрдөгдөж байгаа жишгийн дагуу ядуурлаас  ангижруулах стандарт нь: 2020 оны сүүлч гэхэд хөдөө орон нутгийн ядуулаг  амьдралтай хүмүүсийг хоол хүнс, хувцас хунарын талаар санаа зовохгүй болгож,  албан журмын боловсрол, эмнэлгийн анхан шатны тусламж, орон сууцны аюулгүй  байдлыг баталгаажуулах явдал юм.

Хятад улс ядуулаг амьдралтай хүмүүст найман талын баталгаа хангах  чиглэлээр ажиллаж байгаа юм, тухайлбал, ядуулаг амьдралтай хүмүүсийг аюулгүй  орон сууцтай, аюулгүй ундны устай, газар тариалангийн суурьтай, орлогоо  нэмэгдүүлэх салбартай, дор хаяж нэг хүн ур чадварын мэргэшлийн гэрчилгээтэй,  нийгмийн суурь хамгаалалттай, гэртээ илүү хоол хүнстэй, гартаа нөөц мөнгөтэй  байлгах явдал юм.

Их уншсан

холбоотой мэдээ