Ядуурлыг бууруулах ажил дууссаны дараа л үерхэх тухай бодно

2020-07-05 17:25:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гүө И-ан энэ жил 28-тай. Гирин мужийн Дэхүй хотын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын байгууллагын байцаагч ажилтай тэрээр 2019 оны 4-р сард Дэхүй хотынхоо Хүйфа хорооны Юүншэн тосгоны намын үүрийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар түр томилогдон ажиллав.

Тэрээр 2018 оны 1-р сараас Юүншэн тосгоны ядуурлыг бууруулах ажилд оролцож эхэлжээ. “Тэр үед тосгон шороон замтай, ердийн үедээ тоос шороо, бороотойд шавар шавхай болчихдог байлаа. Зам харилцаа төхөмгүйгээс болж тариачдын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрэх аргагүй байв” хэмээн тэрээр хэллээ.

Хэдэн жилийн хүчин чармайлтаар Юүншэн тосгон ядуу гэх тодотголоо хаяж, тогосны үйлдвэрлэл хөгжиж, иргэдийн орлого нэмэгдэн, амьдрах орчин нөхцөл ч сайжрав.

Энэ жил цар тахлын улмаас тосгонд хөл хороо тогтоож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулах зам хаагдав. Энэ үед Гүө И-ан цахим худалдааны сайттай харилцан, тосгоныхоо чансаатай бүтээгдэхүүнээ танилцуулж, сайн үр дүнтэй болжээ.

Тэрээр, “одоо хотод амьдарч байгаа найзууд мань ч надад атаархдаг шүү, манай тосгонд 832 айл, 3241 хүнтэй, тэд бүгд миний найз” гэжээ. Тэрээр одоо болтол гэрлээгүй, найз охин ч үгүй ганц бие байж, үүнийгээ тайлбарлаж хэлэхдээ, “өдөржин тосгонд ажиллах тул цаг, боломж алга байна. Ядуурлыг бууруулах ажил дууссаны дараа л үерхэх тухай бодно” гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ