Эх орныг минь хэн ч гүтгэж болохгүй

2020-07-05 18:13:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2019 оны зун, Хонконгийн гудамжинд хүчирхийлэл дэгдэж, Хятадын эх газрын олон тооны гэмгүй номхон жуулчид, сурагчид хохирогч болжээ. Гэхдээ террорист үйлдлийн эсрэг тэдний эрэлхэг, тогтуун байдал нь хүмүүст гүн сэтгэгдэл үлдээсэн билээ. Хилийн чанадад эх газрын олон оюутнууд Хонконгийг үймүүлэгч этгээдтэй тэмцэлдэж эхэлсэн юм. 

2019 оны 11-р сарын 2-нд, Германы Кельн хотын гудамжинд Шэньжэнь хотоос Германд сурахаар ирсэн Ван Ялүн гэх охин гурван хэлээр Хонконгийн жагсагчидтай мэтгэлцэж байлаа. Тэрээр Германд 8 жил сурч байгаа болохоор гадаад дотоодын нөхцөл байдлын талаар илүү бодитой, гүнзгий ойлголттой болсон юм. 

Хонконгийн үймээний далдын дэмжигч этгээд Ван Ялүнтай мэтгэлцээд дийлээхүйгийн улмаар уурандаа түүний хувийн мэдээллийг сошиалд цацаж, интернетийн халдлагад өртүүлэхийг оролдсон байна. Гэвч цахим хуудсанд олонх тооны хүн Ван Ялүнгийн талд зогсоно гэдэг нь тэдний санаад ч байсангүй. 

Ван Ялүн болон түүнтэй адил гадаадад сурч байгаа оюутадын хувьд эх орноо хайрлана гэдэг нь зөвхөн уриа лоозон биш, харин бодит гүйдлээрээ эх улсынхаа нэр хүндийг хамгаалах явдал юм. 

Их уншсан

холбоотой мэдээ