Ард иргэдээ бодооч!

2020-07-05 21:07:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-р сарын 4-нд АНУ-ын тусгаар тогтнолын өдөр тохиож байна. Харин үүнээс өмнөх гурав хоногт тус оронд КОДИД-19-ийн халдвар авсан нь батлагдсан хүний тоо нэг өдөрт 50 гаруй мянгаар нэмэгдсэн бөгөөд арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал цуглаан үргэлжилж, жагсагчид болон цагдаа хоорондын мөргөлдөөн үргэлжилсээр... Энэ бүхний улмаас энэ жилийн тусгаар тогтнолын өдөр “маш онцгой” болж байна. Энэ нь засгийн газрын бодлого эмх замбараагүй байгаатай шууд холбоотой гэж тус орны хэвлэлийнхэн тэмдэглэсэн бол, “манай улс төрчид унтаагаараа жолоо барьж байна” хэмээн сүлжээ ашиглагчид нь нийгмийн сүлжээнд жиргэжээ.

АНУ-ын дотоод дахь цар тахлын халдвар, дээр нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал газар авч нөхцөл байдал маш хүнд болоод байхад төрийн нарийн бичгийн даргаар нь төлөөлүүлсэн улс төрчид “чихгүй, нүдгүй” дүр эсгэж байгаа боловч, гадагшаа, бусад орны тухай болохоор ёстой л нэг “сэртэлзэж”, худал үг яриаг ар араас нь цацаж, бусдыг гүтгэхээр дамжин өөрийн карераа өсгөхөөр оролдсоор байна. Энэ бүхнийх нь хамгийн том “бай” нь мэдээж Хятад улс. Саяхан Помпео ХКН-ын тухай үг сэдсэн төдийгүй, бүр ч “Хятад улс бол даян дэлхийн дайсан” гэж ч хэлээд амжив.

Энэ бүхнийг нь Хятад улс няцаахаас ч залхах хэмжээнд хүрч байна. Цар тахлын үеэр Хятад улс 3 сартай нялхаас 100 хүрсэн буурлыг баян ядуу, хөгшин залуу гэж ялгалгүй нэгэн адил авран нь ХКН-ын ард түмнээ дээдлэх, ард түмэн төвтэй үзэл баримтлалыг бүрэн харуулж байгаа юм. 

Дэлхийн хамгийн том PR зөвлөх компани болох Эдельман компанийн энэ оны 3-р сард нийтэлсэн тайланд, Хятадын ард иргэдийн засгийн газартаа итгэх итгэл 90 хувьд хүрч, дараалан 3 жил дэлхийд тэргүүлж байна гэв. Мөн Сингапурын нэгэн бие даасан иргэний санал асуулгын байгууллагын 5-р сард нийтэлсэн тайланд, улс орнууд, бүс нутгийн иргэдийн тахлын эсрэг засгийн газрынхаа арга хэмжээнд сэтгэл ханамжтай байгаа хэмжээг харьцуулахад Хятадын ард иргэдийн засгийн газартаа сэтгэл ханамжтай байгаа хэмжээ хамгийн өндөр, харин Америкийн иргэдийн засгийн газартаа сэтгэл ханамжтай байгаа хэмжээ Хятад улсын тал хувьд ч хүрэхгүй байна гэжээ. Түүнчлэн Германы иргэний санал асуулгын байгууллагын 6-р сарын дундуур дэлхийн 53 улс орон, бүс нутгийн иргэдийн дунд хийсэн санал асуулгын дүнг харахад, цар тахлын эсрэг Хятад улс Америкаас сайн ажилласан гэж саналаа өгсөн хүмүүсийн 92 хувь нь үзжээ. 

Энэ бүхэн нь бүх зүйлийг тодорхой гэрчлэн харуулж байгаа биз дээ. Энэ бол Хятад улс өөрөө биш, харин өөр орны хүмүүс ярьж байгаа шүү дээ. Тэгэхэд Америкийн томчууд өрөөлийнхийг байтугай, өөрийн орныхоо иргэдийнхээ дуу хоолойг ч сонсохоо больж, “чихээ бөглөн хонх хулгайлсаар” байгаа нь үнэхээр эмгэнэлтэй болоод байна.

Их уншсан

холбоотой мэдээ