Майк Помпеогийн зохиомол яриа явуургүй

Уртнасан 2020-07-06 20:41:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Ямарваа оронд бүгдэд нь хэт даврагч үзэл болон терроризмд цохилт өгөх эрх мэдэл, үүрэг хариуцлага бий. Эдгээр гаж буруу зүйлийг үндсээр нь арилгах ёстой....... Боловсрол болон зохимжтой ажил олох завшаан боломж ч зайлшгүй шаардлагатай юм.” Саяхан Francisca хэмээх нэртэй гадаадын нэгэн сүлжээ ашиглагч ХТРТ-ийн CGTN сувгаар нэвтрүүлсэн “Хятад улсын Шиньжяны терроризмын эсрэг тэмцсэн тэмдэглэл” баримтад киног үзсэнийхээ дараа ийм сэтгэгдэл бичжээ.

Энэ сүлжээ ашиглагчийн хэлсэн үг хүмүүст нэгэн үндсэн ёсыг өгүүлж байна. Тухайлбал, терроризмын эсрэг тэмцэхэд урьдчилан сэргийлэх нь чухал, эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулбал тэгээд терроризмын уг үндсийг арилгаж чадах юм. Гэтэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео эдгээр бүхнийг мушгин гуйвуулсан байна. Саяхан тэрбээр дахин учир ёсгүй үг ярьж, Хятад улсын Шиньжян зэрэг газарт “Албан хөдөлмөрлүүлэх болон их хэмжээгээр хорьж саатуулах” байдал оршиж хэмээн гүтгэж, Хятад улсын терроризмын эсрэг урьдчилан сэргийлэлтийн шинжтэй болон хэт даврагч үзлийг арилгах арга хэмжээг муулж, Хятад улсын дотоод хэрэгт илээр гар дүрж буй нь түүний Шиньжяны хөгжил дэвшил, тогтвортой байдлыг эвдэх, Хятад улсын хөгжлийг хориглох гэсэн хорон муу санааг  илчиллээ.

Хэрэг дээрээ Майк Пемпео мэтийн хүмүүсийн худлаа зохион найруулсан иймэрхүү “өөрөө үйлдвэрлэж өөрөө борлуулах хэлбэр”-ийн улс төрийн худлаа цуу яриа нь ямар ч үнэн бодит гэрч баримтгүй бөгөөд үүнийг нь аль хэдийнээ олон зүйлийн судалгаа илчилсэн байдаг. Жишээ нь, “1 сая шахам уйгарчуудыг Хятадын төв нутгийн үйлдвэрт албадан хөдөлмөрлүүлж байна” гэгч худлаа яриа нь Америкийн засгийн газраас дэмжсэн “Хятадын хүний эрхийн хамгаалагчдын сүлжээ”-ний зөвхөн 8 хүний судалгаанд түшиглэн гаргасан хуурамч дүгнэлт юм. Түүнчлэн “Уйгарчуудыг төв нутгийн үйлдвэрт албадан хөдөлмөрлүүлж байна” гэгч худлаа яриаг урт удаан хугацааны туршид Америкийн засгийн газрын дэмжлэгийг авсан “Австралийн стратегийн бодлого судлалын газар” зохион найруулсан юм. Америкийн бие даасан мэдээллийн сайт “Grayzone ”-ны мөрдөн байцаалтаас үзэхэд, Хятад улсыг эсэргүүцэгч тус зөвлөхийн төвийн тайланд ямар ч гэрч баримт дурдаагүй бөгөөд тэдгээр нэр заасан компаниуд бүгд “албадан хөдөлмөрлүүлэх” гэгчийг үгүйсгэсэн байна. Үүнд холбогдуулан “Grayzone ” сайтад тэмдэглэснээр, энэ тайлан нь “зонхилохдоо өдөөн хатгалга, боломжийг завших шинжтэй”, “Шиньжянд албадан хөдөлмөрлүүлж байна” гэгч нь хэрэг дээрээ Америк, Австралийн Хятад улсыг эсэргүүцэгч хүчний нарийн нямбай зохион төлөвлөсөн “өдөөн хатгалгын үйл ажиллагаа” юм гэжээ.

Энэ нь яг олон улсын хамтын нийгэмлэгийн нийдэмдээ үзэж байгаа адилаар, Шиньжянтай холбоотой асуудал нь Америкийн зарим хүмүүсийн хөөрөгдөж буй хүний эрх, үндэстэн, шашны асуудал биш, харин террорист халдлага, хагалан бутаргахын эсрэг тэмцэх асуудал юм. Терроризм, хагалан бутаргах үзэл болон хэт даврагч үзлийг туйлбартай арилгахын тулд Хятад улсын засгийн газар уг үндсээс нь засаж, боловсролыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг ахиулах эрч хүчийг нэмэгдүүлж байна. Жишээ нь, Майк Помпео мэтийн хүмүүсийн “лагерь” хэмээн гүтгэн муулж буй ажил мэргэжлийн ур чадварын боловсрол сургалтын төв нь хэрэг дээрээ сурагчдад туслан хэт даврагч үзлийн хүлээснээс гаргаж, зохих ур чадвар эзэмшин, эцэстээ ажлын байраар хангагдах сургалтын сургууль юм. Энэ нь Америкийн хэрэгжүүлж буй “нийгмээс засан зүгшрүүлэх”, Английн байгуулсан DDP төсөл, Францын байгуулсан хэт даврагч үзлийг арилгах төвтэй мөн чанарын хувьд ялгаагүй бөгөөд “НҮБ-ын олон улсын терроризмын эсрэг стратеги” зэрэг терроризмын эсрэг иж бүрэн шийдвэрийн зарчим, үзэл санаатай нийцэх юм. Өдгөө, Шиньжяны сургалтын төвийн нийт сурагчид бүгд төгсөж, засгийн газрын дэмжлэгээр тогтвортой ажлын байраар хангагдаж байна. Ингэхэд “их хэмжээгээр хорьж саатуулах”, “албадан хөдөлмөрлүүлэх” гэгч хэллэг нь чухам хаанаас гарч ирж байгаа юм?

Өдгөө Америкийн дотоодод цар тахал даамжирсаар бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал цуглаан тасралтгүй гарсаар байна. Гэтэл Майк Помпео нарын хүмүүс үүнээс өчүүхэн ч ухаарал сургамж авахгүй, эсрэгээр элдвийг ярьж, олон улсад худлаа цуурхал тарааж байна. Шиньжяны хөгжил дэвшлийн бодит үнэний өмнө, тэдний хорон муу жүжиг нь хэдий бүрэн гүйцэд байх тусмаа үнэн төрхийг нь төдийчинээ бүрэн тод илчлэх болно.

Их уншсан

холбоотой мэдээ