​Хуучин тосгон шинэ тосгон болов

2020-07-06 20:57:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жянсү мужийн Пинюаньчы тосгон сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, уламжлалт хөдөө аж ахуй эрхэлдэг тосгон байснаасаа хөдөө аж ахуйг хөгжүүлсэн үлгэр жишиг тосгон болж, иргэдийн амьдрал өөдлөн сайжирчээ. 

Пинюаньчы тосгонд гурван баг байдаг бөгөөд удаан жилийн туршид лянхуа цэцэг тарьсаар ирлээ. Зуны дэлгэр улиралд лянхуа цэцэг дэлгэрч, галуу шувуу ганганалдан жиргэж, байгалийн сайхан үзэмж бүрдүүлсэн байдаг. Тосгоны иргэд зундаа цэцгийн дэлбээг сонирхуулж, боловсорсон үед нь үндсийг түүн, хажуугаар нь загас жараахайн агнуурыг зохион байгуулж байгаа бөгөөд аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр авто зогсоол, гэр буудал, нутгийн өвөрмөц онцлог бүхий гуанз ресторан ажиллуулж, шинэ хөдөө тосгоны чинээлэг амьдралын замаа өлгөлөө.

Сүүлийн жилүүдэд амралтын газар, үзэмжит бүс ажиллуулснаар 1200 гаруй ажлын байр бий болгож, 2019 онд тосгоноороо давхацсан тоогоор 185 мянган жуулчдыг хүлээн авч, 16 сая юанийн орлоготой болсон байна. 

Их уншсан

холбоотой мэдээ