Хятад Арабын орнууд цар тахлын эсрэг хамтран тэмцэв

Уртнасан 2020-07-06 21:30:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-р сарын 6-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын Сайдын хэмжээний 9-р удаагийн хуралд оролцон хэлэхдээ, Хятад улс болон Арабын орнууд гар нийлэн COVID-19 цар тахлын эсрэг тэмцсэн нь Хятад, Арабын орнуудын хувь заяаны хамтын цогцын амьд жишээ болсон юм гэв.

Ван И хэлэхдээ, Арабын орнуудаас Хятадын тал цар тахлын эсрэг тэмцэхэд олгосон нандин дэмжлэгийг Хятадын тал үүрд мартахгүй юм. Хятадын тал цаашид Арабын орнуудын тал Хятад улсаас цар тахлын эсрэг тэмцэх бараа бүтээгдэхүүн худалдан авахад туслах, Арабын орнуудын талд бараа бүтээгдэхүүний туслалцаа хангах, мэргэжилтэн нарын цахим хурал зохион байгуулах, мэргэжилтэн томилох зэрэг арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлж, Арабын орнуудын цар тахлын эсрэг тэмцэхэд туслах болно гэв.

Их уншсан

холбоотой мэдээ