Хятадын хоёр газар дэлхийн геопаркт бүртгүүлэв

2020-07-09 12:47:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ:  7-нд Францын Парис хотод болсон ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 209-р хурлаар,  Хятад улсын өргөдөл дэвшүүлсэн, Хүнаний Шянши, Ганьсугийн Жан Е хоёр газрын  геопарк ЮНЕСКО-гийн дэлхийн геопаркийн нэрдлийг албан ёсоор олсон байна. Өнөөг  хүртэл Хятад улсын дэлхийн геопаркийн тоо 41 болж, дэлхийн нийт 161-ийн газрын  дөрөвний нэгээс илүү хувь буюу дэлхийд нэгдүгээр байрт  жагсжээ.

Ой,  тал хээрийн газрын хариуцлагатай  хүн хэлэхдээ, Шяншийн дэлхийн геопарк нь Хүнань мужийн Шянши Түшя ба Мяо үндэстний  өөртөө засах жөүгийн Ү Линьшань уулын хормойд  байдаг бөгөөд 160 газарт нь хуучин  чулуун зэвсэг болон шинэ чулуун зэвсгийн үеийн соёлын үлдэгдлүүд байдаг.

Жан Е-ний дэлхийн геопарк  нь Ганьсу мужийн Жан Е хотод байдаг. Энэхүү геопаркийн хамгийн онцлох шинж чанар нь өнгөлөг шавар чулуу, элсэн чулуунаас бүрдсэн өнгөлөг толгод юм.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ