Хятадын гадаад худалдаа тогтворжиж дэлхийн итгэлийг нэмэгдүүлж байна

2020-07-14 20:39:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-ний өдөр Хятадын Гаалийн ерөнхий газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн импорт, экспортын мэдээллээр, энэ оны эхний хагас жилд Хятад улсын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 14.24 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч бууралтын хэмжээ нь эхний улирлаас 3.3 нэгжээр багасчээ. Ялангуяа 4-р сараас хойш, Хятад улсын экспорт 3 сар дараалан эерэг өсөлт үзүүлэв. 6-р сард экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.3 хувиар, импортын хэмжээ 6.2 хувиар нэмэгдэж, энэ оны анхны хос эерэг өсөлтийг биелүүлжээ. Хэдийгээр оны эхний хагаст Хятадын гадаад худалдаа шинэ коронавирусийн халдварын сөрөг нөлөөнд өртсөн боловч төсөөллөөс сайн байж, ерөнхий байдал аажмаар сайжирч, Хятадын засгийн газрын гадаад худалдааны үндсэн тогтвортой байдлыг хангах хүчин чармайлт үр дүнгээ өгснийг харуулсан байна.

Гадаад худалдааны зах зээлийн байдлаас харахад, "Бүс ба Зам" зах зээлийн нөөц боломж тасралтгүй эрчимжиж, гадаад худалдааны түнш улмаар олон янзын болж, Хятад улсын гадаад худалдааны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тэдгээрийн дотроос хамгийн их анхаарал татсан явдал бол АСЕАН-ы орнууд юм. Оны эхний хагаст Хятад, АСЕАН-ын импорт, экспортын нийт хэмжээ 2.09 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6 хувиар өсч, Хятадын гадаад худалдааны нийт хэмжээний 14.7 хувийг эзэлжээ. АСЕАН нь Европын холбоог орлон Хятадын хамгийн том худалдааны түнш болсон байна.

Зах зээлийн үйл ажиллагааны байдлаас авч үзвэл, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд Хятадын гадаад худалдааны тогтвортой өсөлтөд үзүүлэх хувь хэмжээ тасралгүй дээшилсээр байна. Оны эхний хагаст хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспортын хэмжээ 6.42 их наяд юаньд хүрч, 4.9 хувиар өссөн бол Хятадын гадаад худалдааны нийт хэмжээний 45.1 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 3.5 нэгжээр нэмэгджээ. Өнөөгийн дэлхийн худалдаа уналтад орж, тодорхой бус хүчин зүйл нэмэгдэж байгаа нөхцөлд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспорт эерэг өсөлт бий болгож байгаа нь олон жилийн турш Хятад улс бие даасан инноваци, бие даасан оюуны өмчийн эрхийг дэмжиж, нэг бүлэг шилдэг брэнд бүхий хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл гарч ирсэнтэй холбоотой. Мөн бусад дунд жижиг аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүтэй хамтран ажиллаж, Хятадын бараа бүтээгдэхүүний экспортын зах зээлийг тасралтгүй өргөжүүлсээр ирсэнтэй холбоотой юм. Өнөө хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээс давж, Хятадын гадаад худалдааны хамгийн том үйл ажиллагаа явуудаг цогц болжээ. Ялангуяа цар тахлын нөлөөнд өртсөн үед, эдгээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хүчирхэг их уян хатан, амьжиргааны эрч хүчээ харуулж, Хятад улсын "тогтвортой гадаад худалдаа" -ны хүчирхэг халхавч болсон байна.

Худалдааны бүтцээс авч үзэхэд, оны эхний хагаст, Хятадын ердийн худалдааны импорт, экспортын хэмжээ 8.55 их наяд юаньд хүрч, гадаад худалдааны нийт хэмжээний 60.1 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 нэгжээр нэмэгджээ. Боловсруулах худалдаа зэрэг худалдааны хэлбэртэй харьцуулахад, ердийн худалдааны аж үйлдвэрлэлийн гинжийн хэлхээ илүү урт удаан, нэмүү өртөг нь илүү өндөр, аж ахуйн нэгжүүдийн бие даасан хөгжлийн эрч хүчнийг илүү тусгаж чаддаг. Ердийн худалдаанд импорт, экспортын эзлэх хувь нэмэгдэж байгаа нь Хятад улсын худалдааны арга хэлбэр, бүтэц улмаар сайжирч байгааг харуулж байгаа юм.


Өнөөгийн шинэ коронавирусийн тархалт ба даяаршлын эсрэг давхар дарамтын нөхцөлд, Хятад улсын гадаад худалдаа аажмаар тогтворжиж буй нь тийм ч хялбар биш явдал юм. Үүний хамгийн гол хүчин зүйл бол нэг талаар Хятад улс дотоодынхоо халдварт өвчнийг тэргүүлэн хянахдаа авч чадсан бөгөөд ажил үйлдвэрлэлээ бүх талаар сэргээж, дотоодын зах зээл нь гадаадын бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг аажмаар сэргээснээр, импортыг ахиулж чадсан. Нөгөө талаар, халдварын эсрэг эд материал, "гэр бүлийн ахуй хэрэгсэл"-ийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ ч хурдтай нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар, цар тахал дэлхий даяар тархаж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч суларч, дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээ уналтад ороод байна. Дэлхийн худалдааны байгууллага энэ онд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдаа 13-32 хувиар буурна гэж төсөөлсөн бол UNCTAD харин 20 хувиар буурна гэж төсөөлжээ. Энэ нь Хятад улсын гадаад худалдааны хөгжилд тулгарч буй тодорхой бус, тогтворгүй хүчин зүйлүүд нэмэгдсээр байгаа бөгөөд энэ оны дор хагас жилд импорт, экспортын байдал улам хүндрэл бэрхшээлд учирна гэсэн үг юм. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ