Хонконгийн өөртөө засах хууль гэгчээр Хятадыг сүрдүүлж чадахгүй

2020-07-15 21:14:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн өдрүүдэд, АНУ Хятадын талын хатуу эсэргүүцлийг үл ойшоон, АНУ-ын Конгрессоос баталсан "Хонконгийн өөртөө засах хууль" гэгчид гарын үсэг зурж, Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг гутаан доромжилж, Хятадад хориг арга хэмжээ авна хэмээн заналхийлж байна. Иймэрхүү ёс бус, бүдүүлэг арга барилыг ашиглан, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа нь олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнээс ноцтой зөрчиж буй хэрэг юм. Америкийн зарим улс төрчид Хонконгийг эмх замбараагүй байдал руу оруулах гэсэн үнэн дүрээ цаашид харуулснаар, олон улсын хамтын нийгэмлэгт ихээхэн эргэлзээ төрүүлж, шударга ёсны хүчтэй зэмлэлд өртсөн байна. АНУ-ын тал Хонконгтой холбоотой "хуулийн төсөл" гэгчийг ашиглан, Хятад улсыг заналхийлэх гэсэн оролдлого тэнэг хүний хоосон мөрөөдөл болж хоцрох нь дамжиггүй юм.

Өнгөрсөн оны 6-р сард Хонконгт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлын улмаас гадны хүчний нөлөөн дор, радикал хүчирхийлэл үйлдэгчид олон нийтийн байгууллагад хүчирхийлэл учруулах, замын хөдөлгөөнийг сааруулах, эгэл иргэд рүү халдлага хийх зэргээр Хонконгийг гунигтай байдалд оруулж, “нэг орон, хоёр систем”, Үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулсан юм. Харин Хонконгтой холбоотой үндэсний аюулгүй байдлын хууль тогтоомж нь цаг үеийн урсгалыг даван туулж, Хонконгыг дахин шинэ амьжиргааны хүчээр сэлбэсэн юм. Хонконгтой холбоотой үндэсний аюулгүй байдлын хууль тогтоомж нь хууль эрх зүйн зарчим, үндсэн шаардлага, хүмүүсийн эрэл хүсэл, олон улсын дүрэм журамд нийцэж, Хонконгийн гэгээн саруул ирээдүйг олж харахыг хүссэн хүмүүс дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж олон улсын зүтгэлтэн нар үзсэн байна.

Олон улсын эрх зүйн үүднээс авч үзвэл, Америкийн улс төрчид "Хонконгийн өөртөө засахыг хохироогч " хэмээгдэгч хувь хүн, санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгжүүдэд хориг тавина гэж мэдэгдэж байгаа нь хувийн ашиг сонирхлын үүднээс олон улсын хууль дүрмийг зөрчиж буй хэрэг юм. “НҮБ-ын Дүрэм”-ийн 2-р заалтад "Бүрэн эрх эрх тэгш”, “Ямарваа улс орны дотоод эрх мэдэлд харьяалагдах үйл хэрэг"-т хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэг чухал зарчмуудыг тодорхой заасан байдаг. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1970 онд баталсан “Олон улсын хуулийн зарчмын тунхаглал”-ын дагуу аливаа улс орон, эвсэл бүлэг ямарваа шалтгаанаар бусад орны дотоод үйл хэрэг буюу дипломат үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхгүй гэж заасан байдаг. АНУ-аас гаргасан "хориг арга хэмжээ" гэдэг нь олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг зөрчиж байгаа тулд хаягдал цаас төдий юм.

Олон улсын практик арга барилаас авч үзхэд, дэлхийн аль ч улс орон, ганц буюу нэгдсэн тогтолцоо хэрэгжүүлсэн эсэх нь хамаагүй, үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь үндэсний хууль тогтоох эрх мэдэлд харьяалагддаг. Зөвхөн АНУ-д гэхэд л 20 орчим байдаг бөгөөд Хятад улсын хууль тогтоомж нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалдаг. Энэ нь АНУ-д ямар хамаатай вэ? иймэрхүү давхар стандарт нь маш харгис балмад юм. Бүр цаашлаад хэлэхэд, Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг нийтэлсний дараа "нэг орон, хоёр систем" -ийн бодлого өөрчлөгдөхгүй, Хонконгт хэрэгжүүлсэн капиталист тогтолцоо өөрчлөгдөхгүй, дээд хэмжээнд өөртөө засах, онцгой бүсийн хуулийн тогтолцоо өөрчлөгдөхгүй, мөн онцгой бүсийн захиргааны удирдах эрх мэдэл, хууль тогтоомжийн эрх мэдэл, бие даасан эрх зүйн эрх мэдэл, эцсийн шийдвэр гаргах эрх мэдэл өөрчлөгдөхгүй юм.

Ард иргэдийн эрэл хүслээс авч үзэхэд, "Хонконгийн олон салбарууд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн нэгдсэн фронт”-ыг дэмжсэн богинохон 8 хоногийн дотор, Хонконгийн 3 сая орчим иргэний дэмжлэгийг хүлээсэн байна, энэ нь амар амгалан, хуулийн засаглалыг хүссэн Хонконгийн нийгмийн ард иргэдийн итгэл найдварыг бүрэн илэрхийлж байгаа юм.
Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал нь тус улсын хүчтэй дэмжлэг, ард түмний шаргуу хөдөлмөрөөс үүдэлтэй гэдгийг Америкийн улс төрчид тодорхой харах ёстой. АНУ-ын хориг арга хэмжээ Хонконгын хөгжлийн үндэс суурийг гуйвуулж чадахгүй, Хонконгийн ард иргэдийг оролцуулсан Хятадын 1.4 тэрбум ард түмнийг айлган сүрдүүлж чадахгүй, харин эсрэгээр Хятадын ард түмэнд АНУ-ын хорон санаа, дээрэлхэх шинж чанараа цаашид харуулах бөгөөд Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сахин хамгаалах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх болно. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ