Маккартизм сэргэж буй нь Америкийн эмгэнэл мөн

2020-07-20 21:48:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн өдрүүдэд Америкийн засгийн газар ХКН-ын гишүүд болон тэдний гэр бүлийн Америкт орчихыг хориглох гэж буй мэдээ Америкийн дотоодын болон олон улсын олон нийтийн ихээхэн шүүмжлэлд өртөж байна. Америкийн улс төрчид Хятад Америк хоёр ард түмний эрэл хүсэл болон дэлхийн хөгжлийн урсгалаас няцаж түүний эсрэг галзуурсан мэт өдөөлт хийж буй нь Маккартизм дахин сэргэж буйн шинж тэмдэг юм. Түүнээс сэрэмжлэх хэрэгтэй, энэ нь мөн ч Америкийн хамгийн их эмгэнэл юм.

Америкийн орчин үеийн түүх гадарладаг хүмүүс дээр зууны дунд үеэр Америкийн улс төрийн тавцанд ихээхэн нөлөөтэй байсан Маккартизмыг юун андах вэ. Тухай үед муу нэртэй Америкийн Сенатч Жозеф Маккарти зэрэг улс төрчдийн өдөөлт дор Америкийн дотоодод коммунизмын эсрэг хэт барууны үзэл суртлын шуурга дэгдэж, ХКН-ын хувьсгалын суурин газар ажиллаж байсан Америкийн төрийн департаментын ажилтнууд баривчлагдаж, Америкийн зүүний зүтгэлтнүүд болон Хятад худалдаачид улс төрийн хэлмэгдэлд өртөж, Америк үүнээс эхлэн хэт улстөржсөн түнэр харанхуй таван жилийг туулсан юм. 1954 онд Америкийн сенат Маккартизмыг буруушаан шүүмжилсэн тогтоол баталж, түүнийг дампууруулсан юм.

Түүх хэдийгээр тэр чигээрээ дахин давтагддаггүй ч Америкийн засгийн газрын сүүлийн жилүүдийн Хятад улсад авч буй бодлогыг эргэн харахад Маккартизмын өлөн тоос дахин дэгдэж буйг ойлгож болох юм. Ялангуяа шинэ коронавирусийн халдвар Америкт тархсанаас хойш Америкийн зарим улс төрчид Маккартизмыг буруугаа бусдад тохох нандин эрдэнэ болгон ашигласан юм. Хятадтай бүрмөсөн харилцаагаа тасална гэж орилж байснаасаа Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийг шантаачилж, хоёр орны хүмүүнлэгийн хэвийн харилцаанд саад учруулж, цаашлаад Хонконг, Шиньжян, Тайвань, Өмнөд тэнгисийн үйл хэрэгт гар дүрэх боллоо. Америкийн улс төрчдийн Хятад улсыг хязгаарлах ажиллагаа явах тутам чангарч байна. Помпео, Наварро, О 'Брайен, Баннон зэрэг Хятадын эсрэг улс төрчид Хятадын эрх баригч намыг харлуулах үг ярьж, Хятадын эрх баригч нам болон Хятадын ард түмний хооронд яс хаяж, Хятад улсыг дэлхий дахинтай дайсагнуулах гэж санаархаж байна. Тэдний бие 21-р зуунд орсон боловч тархи нь хүйтэн дайны үедээ үлдэж хоцорчээ.

Барууны ажиглагчид хэлэхдээ, Америкийн улс төрчдийн Хятадыг хязгаарлах нь бүх талаар шат өгсөж, тэдний ганцаар эзэрхэгч үзэл болон архагшсан хүйтэн дайны сэтгэлгээг харуулаад зогсохгүй, тэдний стратегийн санаа зовнил болон гутрангуй үзлийг илхэн харуулаад өгч буй юм. Ялангуяа Америкийн хижгийн байдал хяналтаас гарч, эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа энэ үед цагаан ордны улс төрчид халуун тогоонд орсон шоргоолж шиг айж сандарч буй тул эрсдэлтэй алхам хийхээс буцахгүй болж, үзэл суртлын мөргөлдөөнийг өдөөж, Америкийн нийгмийг Хятадын эсрэг турхирч, Маккартизмын сүнсийг даллан дуудаж буй юм. Америкаас Хятадад суугаа элчин сайдаар ажиллаж байсан Бокас саяхан CNN-нд ярилцлага өгөхдөө, одоо цагт Хятадын төлөө үнэн үг хэлсэн Америк хүн болгон цаазаар авахуулахаасаа айдаг болсон гэж шууд хэлж байсан юм.

Иймэрхүү уур амьсгал нь Хятад Америкийн харилцаанд ноцтой нөлөөлж байна. Олон бүгдийн мэдээжээр, улс хоорондын харилцаанд харилцан ойлголцох, хүндэтгэх явдал маш чухал байдаг. Хятад улсын хувьд ХКН-р удирдуулсан улс орон юм. Энэ нь мөн Хятад Америк хоёр орон дипломат харилцаа тогтоосон эхний үед Америкийн талын мэдэж байсан улс төрийн ерийн мэдлэг юм. Харин өнөөдөр Америкийн зарим улс төрчид том гүрний дипломат харилцааны үндсэн зарчим болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг эвдэж, Хятадын эрх баригч намтай нэгэн дэлхийд зэрэгцэн оршихын аргагүй болсон мэт дүрс эсгэж байна. Түүний мөн чанар нь дэлхийн хүн амын тавны нэг хувийг эзэлсэн Хятадын ард түмэнтэй сөргөлдөж буй хэрэг юм. Энэ нь ямар ч утгагүй, галзуурсан үйлдэл юм.

Бага зэрэг түүх мэддэг бол ХКН Хятадын засгийн эрх барьж буй нь түүхийн зайлшгүй сонголт мөн. Сүүлийн зуун шахам жилд ХКН Хятадын ард түмэнтэй эв санаа нэгдэж, тэднийг удирдан энх тайван хөгжлийн хэлбэрээр Хятад улсыг дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогц болгож, дэлхийн энх тайван хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг ойлгодог байх ёстой. Өдгөө 91 сая гишүүнтэй дэлхийн хамгийн том намын засаглалын стратегийг олон улсын хамтын нийгэмлэг нийтээрээ хүлээн зөвшөөрч сайшаан дэмжиж байна, Америкийн улс төрчид Хятадын эрх баригч намыг хар хортойгоор дайрахыг 1 тэрбум 400 сая Хятадын ард түмэн зөвшөөрөхгүй бөгөөд дэлхийн шударга төв голч байр суурьтай улс орон ард түмэн бүгд хүлээн зөвшөөрөхгүй юм.Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ