Аж ахуйн нэгжийн хөгжлийг ахиулах болно

2020-07-22 22:07:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 21-ний үдээс хойно Бээжинд бизнес эрхлэгчидтэй уулзаж, чухал үг хэлсэн байна.

Тэрээр, “өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятад улс социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог байгуулж, тасралтгүй боловсронгуй болгож ирсэн. Цар тахал улс орны эдийн засаг, тэрчлэн дэлхийн эдийн засагт маш хүнд сорилт учруулж, Хятад улсын зах зээлийн их олон оролцогч талууд урьд өмнө нь байгаагүй их дарамтад тулгарсан байна. Зах зээл, тэр тусмаа аж ахуйн нэгжүүдийг хамгаалах бол нийгмийн үйлдвэрлэлийн хүчнийг хамгаалж буй хэрэг юм. Тиймээс бид олон ургалч арга бодлого хэрэгжүүлэн, аж ахуйн нэгжүүдийг хамгаалж, эрч хүчийг нь дайчилна” гэжээ.

Уулзалтад Шанхайн Хайкан ХХК-ийн захирал Чэнь Мэннянь, Майкрософт компанийн Ази, Номхон далайн бүсийн захирал Хун Шяовэнь нарын зэрэг долоон бизнесмен оролцож, технологи, инновацыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зэргээр саналаа ярьсан байна.

Ши Жиньпиний ярианы гол чухал үгүүдийг жагсаавал:

  • Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг сайтар хэрэгжүүлэн, зах зээлд орохыг зөвшөөрөх стандартыг буруулж, худалдаа, хөрөнгө оруулалтад төхөм нөхцөлийг бүрдүүлнэ.

  • Санхүүгийн улам идэвхтэй, үр ашигтай бодлого хэрэгжүүлж, валютын бодлогыг улам тогтвортой, уян хатан болгоно.

  • Хятад улсад бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийг ялгаварлахгүй байж, шударга өрсөлдөөний орчноор хангана.

  • Зах зээлийн гол цогцууд бол эдийн засгийн хүчний ачаалагч болохоор, тэднийг хамгаалах бол даруй нийгмийн үйлдвэрлэлийн хүчнийг хамгаалж буй хэрэг.

  • Урт хугацааны турш даяаршил нь мөн л түүхийн гол урсгал байж, улс орнууд харилцан ашигтай хамтран ажиллах нь тогтвортой байх болно.

  • Тахлын онцгой нөхцөлд ажил төрлийн салбарууд бүгд олон хүндрэл бэрхшээлд нүүрлэж буй хэдий ч боломж олон байгаа тул шинийг санаачилж, инновацтай ажилладаг л юм бол амжилт гаргаж болно.

  • Хятад улс дэлхийн хамгийн их нөөц боломжтой зах зээл хэвээр бөгөөд аж үйлдвэрийн маш боловсронгуй нөхцөлтэй.

  • Аж ахуйн нэгжүүд тогтвортой эрхлэлт явуулж, Хятад улсын зах зээлд гүнзгийрч ажиллахыг дэмжинэ.

  • Засгийн газар бол зах зээлийн дүрэм горимыг тогтоогч, мөн ч зах зээлийн шударга байдлын хамгаалагч мөн.

  • Ажилтан, ажилчнаа харж хамгаалах бол бизнес эрхлэгчдийн нийгмийн хамгийн чухал хариуцлага мөн.

Их уншсан

холбоотой мэдээ