Хөгжлийн шинэ үзэл ойлголтыг Зүүн хойдыг сэргээн хөгжүүлэх стратегид гүнзгий хэрэгжүүлэх хэрэгтэй

Уртнасан 2020-07-24 19:11:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Гирин мужид ажиллахдаа, намын төв хорооны шийдвэр, байршуулалтыг сайтар хэрэгжүүлж, тогтвортой ахиц хийх ажлын ерөнхий чигийг баримталж, хөгжлийн шинэ үзэл ойлголтыг баримтлан, гурван зүйлийн хичээл тэмцлийг сайтар хийж, “зургааг тогтворжуулах” ажлыг нухацтай хэрэгжүүлэн, “зургааг баталгаажуулах” үүрэг зорилтыг бүх талаар хэрэгжүүлж, Зүүн хойдыг сэргээн хөгжүүлэх стратегийг гүнзгий хэрэгжүүлж, бүх талаар чинээлэг нийгэмлэг болгон бүтээн байгуулахад ялалт байгуулж, ядуурлаас ангижруулах зорилтын төлөө хичээн чармайж, нам болон улсын ажлын ерөнхий хандлагад үйлчлэхэд шинэ үүрэг хариуцлага үүрэглэн, илүү чанарлаг, илүү үр ашигтай, бүтэц нь улам шилдэг, давуу талыг бүрэн гүйцэд хэрэгжүүлсэн хөгжлийн шинэ замналыг бүтээхэд шинэ ахиц дэвшил гаргаж, шинэ эринд Гирин муж бүх талаар сэргэн хөгжихийг түргэтгэн ахиулах хичээл чармайлтад шинийг бүтээх хэрэгтэй гэж онцолсон байна.

7-р сарын 22-24-нийг хүртэл Ши Жиньпин Гирин мужийн намын хорооны дарга Баянчулуу, мужийн дарга Жин Жүньхайгийн хамт урьд хожид Сыпин, Чанчүнь зэрэг газар ирж, хөдөө тосгон, хороолол, шинжлэх ухаан технологийн парк, компани нэгжтэй танилцаж, цар тахлыг тогтоон барих, сэргийлэхийг байнгын болгох болон эдийн засаг нийгмийн хөгжлийн ажлыг ерөнхийд нь ахиулах, Зүүн хойдыг сэргээн хөгжүүлэхийг ахиулах, “14-р таван жил”-ийн хугацааны эдийн засаг нийгмийн хөгжлийг төлөвлөх талаар судалгаа хийсэн байна.


Их уншсан

холбоотой мэдээ