Шанхайн олон улсын кино наадам нээгдлээ

2020-07-25 16:55:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Шанхайн олон улсын 23 дахь кино наадам 7-р сарын 25-ний үдээс өмнө нээлтээ хийв. Ковид-19 халдварын эсрэг кино наадам нээгдэж байгаа нь уг салбар болон зах зээл сэргэж буй дохиог өглөө.

Шанхайн олон улсын кино наадам нь Хятад улсын цорын ганц А зэрэглэлийн олон улсын кино наадам юм. Халдварын үеэр кино наадмыг зохион байгуулах ажлыг гадаад дотоодын киноны байгууллага, нийгмийн олон салбарын хүмүүс дэмжиж, талууд идэвхтэй оролцож байна.

Хятад улсын зарим кино театрууд 7-р сарын 20-нд эхлэн ажиллаж, 7-р сарын 25-наас 8-р сарын 2-нийг хүртэл зохиогдох Шанхайн олон улсын кино наадам олны анхаарлын төвт байна. Халдвараас урьдчилан сэргийлэх ажлын холбогдох дүрмийн дагуу кино наадмын тасалбарыг интернетээр зарсан байна. Тогтоолын дагуу кино театруудын билетийг 30 хувьтай зарж, үзэгчид халуунаа хэмжүүлэх, "эрүүл мэндийн код"-оо шалгуулах, хувийн мэдээллээ бүртгүүлэх, амны хаалт байнга хэрэглэх арга хэмжээг олон нийт дэмжин журмын дагуу ажиллаж байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ