​Санал асуулгад оролцсон 80 хувийн Америкчууд сэтгэл дундуур буйгаа илэрхийлэв

2020-07-28 16:58:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

26-ны өдөр хүртэл АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болохоос яг 100 хоног үлдээд байжээ. Үүнтэй холбогдуулан CNN, CBS, NBC зэрэг мэдээллийн байгууллагууд олон санал асуулга явуулсан байна. Үр дүнгээс нь харахад 2016 оны сонгуульд Трампыг дэмжиж, ялалт байгуулахад нь баталгаа болсон Флорида , Аризона, Мичиган зэрэг муж улсад өдгөө Ардчилсан намаас нэр дэвшигч Байденийг илүү дэмжих болж байна. Ассошиэйтед Прессээс гаргасан өөр нэг санал асуулгын дүнгээс харахад Америкийн 80 хувийн иргэд улс орон маань буруу замаар явж байна гэж мэдэгдсэн байна. Олон нийт одоогийн засгийн газартаа сэтгэл дундуур байгааг эдгээр мэдээлэл бүрэн харуулж байгаа юм.

Одоогийн байдлаар АНУ давхар давхар хямралтай тэмцсээр байгаа. "Хар арьстнуудын амь нь ч амь шүү дээ" гэсэн эсэргүүцлийн давалгааны дор Портландын эсэргүүцэгчид холбооны хууль сахиулах байгууллагын ажилтнуудын дарангуйлалтай тулгарч, олон нийтийн бухимдлыг улам илүү төрүүлж, олон хотуудад өнгөрсөн долоо хоногт үймээн дэгджээ. Цар тахлын нөхцөл байдлын хувьд АНУ-д өдөрт 50 мянгаас илүү тохиолдол халдвар авснаар бүртгүүлж байгаа ба Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын хэрэг хариуцсан туслах О'Брайен ч аз бусаар халдвар авсан байна.

AP-NORC Олон нийтийн үйл явдлын судалгааны төв 26-ны өдөр санал асуулга явуулсанд санал асуулгад оролцсон хүмүүсийн дотроос улс орон маань буруу чиглэлээр замнаж байна гэж үзсэн хүний тоо нь Трамп албан тушаалд орсноос хойших хамгийн дээд рекордыг тогтоосон байна. Дөрвөн сарын өмнө судалгаанд оролцогчдын 42 хувь нь улс орон зөв чиглэлд байна гэж итгэж байсан бол одоо ийм байр суурьтай хүн ердөө 20 хувьд л хүрч байна.

АНУ-ын улс төрийн мэдээ, санал асуулга явуулах мэдээллийн сайт RealClearPolitics-д харуулснаар, Трампыг дэмжигч Байденаас 9.1% -аар цөөн байгаа юм.

Улс орноо зөв замаар явуулах сонголт хийх цаг одоо 100 хоног үлдээд байгаа гэж АНУ-ын Ардчилсан намын улс төрийн стратегич Силайт 26-ны өдөр нийтлэл гарган тэмдэглэжээ.

27-ны өдөр АНУ-ын "Атлантын тэнгисийн сар тутмын сэтгүүл" нийтлэл гаргаж тэмдэглэхдээ, Трамп ялагдал хүлээхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл сонгуулиас өмнө Америкийн эдийн засаг сэргэж эхлэх магадлалтай. Санал асуулгын дүн 2016 оныхтой адил оновчгүй байж магадгүй. Байденийг дэмжигч зарим иргэд саналаа өгөхгүй байж болзошгүй гэх мэт шалгаан бий гэжээ. AP-NORC санал асуулгын дүнгээс харахад Трампыг дэмжигчдийн 42 хувь нь сонгууль ирж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, ижил бодолтой байгаагаа илэрхийлсэн Байденыг дэмжигчдийн энэ үзүүлэлт харин 31 хувь байжээ.

Их уншсан

холбоотой мэдээ