Харилцан дэмжиж хамтран ажиллах бол эрсдэлийг ялах зөв зам болно

2020-07-28 21:48:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-р сарын 28-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 5-р удааны зөвлөлийн жил тутмын хурлын видео хурлын нээлтийн ёслолд үг хэлэхдээ, бүх дэлхийн бар тахалтай тэмцсэн практикаас үзвэл, хүн төрөлхтөн бол жаргал ховлонгоо хамтатгасан хувь заяаны хамтын цогц болох юм. Цорын ганц зам бол харилцан дэмжиж, хамтран ажиллаж, эрсдэлийг ялан давах зам болно. Эдийн засгийн даяаршлын явцад гарсан зөрчлийг зохицуулахад олон орон заавал нэн их багтаамжтай глобал засаглал, нэн их үр ашигтай олон талт механизм, нэн нааштай бүс нутгийн хамтын ажиллагааг бүрэлдүүлэх хэрэгтэй. Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь гишүүн орнуудын хамтын хөгжлийг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах шинэ тавцан болох хэрэгтэй гэжээ. Сайн-Өлзий орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ