Хятад улс олон талт үзлийг дэмжиж байна

2020-07-29 20:44:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь гишүүдийн хамтаар хөгжихийг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах индэр болжээ.” 28-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 5-р удааны удирдах зөвлөлийн жил тутмын видео хэлбэрээр хийсэн хурлын нээлтийн ёслолд дээрх үгээ хэлсэн бөгөөд үүний дагуу 4 зүйлт санал дэвшүүлжээ. Тухайлбал Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг бүх дэлхийн хамтын хөгжлийг ахиулах шинэ хэлбэрийн олон талт нээлттэй банк болгон бүтээн байгуулах, цаг эриний урсгалыг дагасан шинэ хэлбэрийн хөгжлийн практикийн индэр болгон байгуулах, өндөр стандарт шинэ хэлбэрийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон олон улсын олон талт хамтын ажиллагааны үлгэр жишээ болгох болно. Цар тахал болон олон улсын эдийн засгийн хүнд ноцтой нөхцөл байдалд “Хятадын санаачилга” нь олон талт үзлийг эрс шуурхай дэмжиж, Хятад улсын үүрэг хариуцлагаа үүрэглэсэн итгэл зоригийг харуулсан байна.

Өдгөө, цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалд, дэлхийн худалдаа болон хөрөнгө оруулалт унаж, олон талт үзэл нь нэн их өрсөлдөөн сорилтод тулгарч байна. Шинээр хөгжиж буй олон талт банк санхүүгийн байгууламж болсны хувьд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулагдсан 4 жил гаруй хугацаанд, ажил хэргийг олон бүгд зөвшилцөж гүйцэтгэх, хөгжил ололт амжилтаа олон бүгд хамтаар хуваалцахыг баримталж, олон талт үзлийг олон бүгдэд жишээчээр тайлбарлаж, дэлхийн эдийн засгийн засаглалыг тасралтгүй бүрэн төгөлдөр болгожээ. Дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны байгуулагдсанаас хойших ололт амжилтын тухай хэлсэнчлэн: “найз нөхөд улмаас улам олдож, сайн түнш улмаас улам олдож, хамтын ажиллагааны чанар улмаас улам дээшилсэн байна.”

Дарга Ши Жиньпиний хэлсэнчлэн: 4 жилийн турш, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хамгийн анхны үүсгэн байгуулсан 57 гишүүн байснаасаа хөгжөөд 6 тивийн 102 гишүүнтэй болж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад өдгөө нэгэнт 20 тэрбум ам.доллар оруулсан байна.

Өдгөө, дэлхий нийтэд цар тахлын эрсдэл болон геополитикийн эрсдэл тасралтгүй газар авч, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь олон улсын олон талт нээлттэй системийн чухал гишүүний нэг болсны хувьд бүх дэлхийн эрсдэл, өрсөлдөөн сорилтыг хэрхэн зохицуулах, эдийн засгийн өсөлтийн талаар хэрхэн нэн их үүрэг гүйцэтгэх вэ? Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн 4 зүйлт санаачилгад дэлхийн эдийн засгийн банк санхүүгийн байдалд зөв оновчтой магадлал хийж, бодит чиг хандлагыг тогтоож өгсөн юм. Эдгээр санал санаачилгад “хамтаар хөгжих”, “цаг эринтэй зэрэг хөгжих”, “өндөр стандарт”, “нээлттэй багтаамжтай” зэрэг зангилаа үгүүд нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны анх байгуулах үеийн зорилт болон үүрэг хариуцлагыг үргэлжлүүлсэн бөгөөд шинэ байдлын хөгжилтэй ч уялдаж чадсан юм.

2016 онд ашиглалтад оруулснаас хойш, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк тасралтгүй хөгжиж, гишүүн орнуудад хөгжиж байгаа орнуудыг оруулснаар барахгүй үүний зэрэгцээ бас Их Британи, Франц, Герман, Канад зэрэг хөгжсөн орнуудыг оролцуулжээ. Сайн-Өлзий

Их уншсан

холбоотой мэдээ