​Жүн Наньшань: Хонконгийн нийт иргэдийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулахыг зөвлөв

2020-07-30 15:47:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Инженерийн академийн академич Жүн Наньшань 27-ны өдөр Гуанжөүд хэлэхдээ, Хятад улсын Хонконгт Ковид-19-ийн халдвар газар авч байгаа бөгөөд хорооллоор дамжин халдварлах байдалтай байгаа, гэхдээ огцом нэмэгдээгүй байна, Хонконгийн бүх иргэдийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулахыг зөвлөж байна гэжээ.

Жүн Наньшань хэлэхдээ, Хонконгт тархалтын түвшин 100000 тутамд 37 орчим байдаг бөгөөд нас баралтын түвшин 100000 тутамд 0.7 байна. Энэ тоо тийм ч их биш учраас тодорхой утгаараа одоо засгийн газар нийгэм нийтийн хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэж буйг харуулж байгаа юм. Одоогийн байдлаар урьдчилан сэргийлж хянах ажил улам чухал ач холбогдолтой болж байна. Энэ зангилааны үед зориуд үймээн дэгдээж, цуглаан зохион байгуулж байгаа хүмүүст хатуу цохилт өгөх ёстой. Яагаад гэвэл тэд Хонконгчуудын амь насын аюулгүй байдлын асуудалтай холбогдож байгаа юм гэжээ.

Хонконг халдвараас урьдчилан сэргийлж хянах, эмчлэх зэрэг талаар Хятадын эх газартай илүү туршлага солилцохыг найдаж байна гэж Жүн Наньшань зөвлөсөн байна.


Их уншсан

холбоотой мэдээ